
Залуус ноцтой эсэргүүцэл үзүүлэлгүй баригдаж , байцаалт ч элдэв хүндрэлгүй сайхан явагдаж байгаад Сүхгэрэл баяртай , сэтгэл тэнэгэр сууна. Хэдхэн цагийн өмнө харанхуй буланд суугаад хүлээж байхдаа юу болохыг мэдсэн бол яг одоогийнх шигээ инээмсэглэх байсан байх. Яг үүнтэй ижил цагт Токио хотын захын дүүрэгт байрлах компанийн захирлын өрөөний утас дуугарлаа. Удаж төдөлгүй Рико захирлуудынхаа өрөөнд орж ирээд
- Масу сан өнөөдөр уулзах яаралтай асуудал байна гэнэ. Хэдэн цагт товлох уу? гэвэл өөрөө мэдээд очно гэж хэлээд утсаа тавьлаа захирлаа гэж хэлээд хараар хүрээлж будсан дүрлэгэр алаг нүдээрээ ширтэв. Оргил Цэлмэг хоёр бие биен рүүгээ харц шидээд
- Бидэнд гадагшаа гарах ажил байхгүй. Ирэхээр нь оруулчихна биз гэж аль болох хэнэггүй хэлэхийг хичээсэн ч дууны өнгө нь сааралтаад нэг л танил биш сонсогдов.
Үнэхээр тэдний таамаг үнэн байлаа. Сүхгэрэл рүү яаруу утас цохисноор хэргийн нарийн зүйлийг мэдэж чадсаны дээр компани нь үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж байгааг монгол талын захирлаасаа ч сонсоод амжив. Тиймээс одоо Масуг ирэхэд юу гэж хэлэхээ тохирох хэрэгтэй. Гэвч хэн хэнийх нь толгойд олигтой санаа орж ирсэнгүй.
.......................................................................
Хулан тэр нэг өдөр Сэлэнгэ Баяр хоёртой уулзаж чадаагүй тул дахин хэд хоног гарах боломж бүрийг алдахгүйг хичээх ч тэр бүр тийм боломж нь олдохгүй. Ялангуяа түүнийг хамгаалагч нар илүү их анхаараад байх шиг санагдахад улам хянуур байх хэрэгтэй мэт санагдана. Ингэсээр намрын нэг дулаахан өдөр Монгол оюутны холбооноос Фүжи уул руу аялал хийх болсон талаар Сэлэнгэ түүнд хэлэв. Түүний сэтгэл дэндүү ихээр догдлон гэгэлзэхэд өөрийгөө ч гайхан биеэ чагналаа. Толинд тусах дүрээ харж суухдаа
- Тиймээ би Монгол хүн. Идэх уух, өмсөж зүүх , алхаж гишгэх , бүр амьсгалах минь хүртэл Япон хүн мэт байдаг ч судсаар минь гүйж байгаа халуун цус Монгол. Хэзээ төрсөнөө , ямар эцэг эхтэй гэдгээ мэдэхгүй ч би Монгол газар шороон дээр төрж өссөн Монгол цусны тасархай шүүдээ гэж өөртөө хэлээд нүд нь очтол гялалзахыг ажиглалаа. Ганцхан өдрийн амралт авахын тулд ерөнхий зохион байгуулагчаа нилээн сайн ятгах хэрэгтэй болов. Мэдээж зохион байгуулагч залуу түүнд хичнээн сайн ч гэлээ сүүлийн үед гадуур гарч хүмүүстэй уулзах болсон , дээрээс нь хамгаалагч нарт байнга харж байх үүрэг өгсөн зэргээс болон зөвшөөрөхгүй хэсэгтээ л түүгээр гуйлгав.
- Би таны нэг ч үгнээс зөрж байсангүй. Энэ байшингаас арван алхам ч холдож байгаагүй. Гэтэл та надад итгэдэггүй юм байна. Хэзээд ах шиг минь хандаж ирсэн болохоор надад танаас өөр хандах хүн бараг байгаагүй гэж түүнийг гоморхон дуугарахад
- Би чамд дүү нартайгаа л адилхан хайртай. Олон жилийн өмнө цэнгээний газрын үүдэнд уйлж суусан тэр халтар охины төрх хэзээ ч миний нүднээс , сэтгэлээс арилахгүй байх. Чамд энд тийм ч муугүй амьдрал байна. Гэхдээ чи сүүлийн үед гадуур гарч , хүмүүстэй их уулзах болж. Энэ миний санааг зовоогоод байна. Ямар хүмүүсийг нь сайн мэдэхгүй юм.
- Тэд бол зүгээр л Монгол оюутнууд. Би энд дэндүү их ганцаарддаг байснаа тэдэнтэй уулзаад л мэдэрсэн. Тийм учраас л би тэдэнтэй ганцхан өдрийг хамтдаа өнгөрөөе гэж таниас гуйгаад байгаа юм шүү дээ. Хулангийн нулимс хурсан нүдийг хараад зөвшөөрүүлэхээс нааш өрөөнөөс нь гарахгүй гэдгийг гадарласан тул яаж ч чадалгүй нэг өдрийн амралт өглөө.
Ой модод хэдийн ганган шаргал өмсгөлөө өмсөх болчихсон атал эндэхийн уул толгод зуны өнгөөрөө ногоорон байгаад нь Баяр эхлээд үнэхээр гайхдаг байж билээ. Өвөл ч мөн л тэр өнгөөр байдаг. Гэхдээ ургамлын олон төрөл байдаг тул нэг хэсэг нь алтан шаргал өмсгөлөө өмсөж , галт улаан багт наадмын хувцасаар гоёдог. Нутгийн нь том том навчит улиастай адилхан модод зөндөө бий. Гартаа хатсан , олон өнгийн навч атгаад тэнгэр өөд цацаж тоглоход өөрийн эрхгүй бага насыг нь, хашаан дах гурван том улиасыг нь санагдуулна.
Амралтын өдрийн аялал үнэхээр сайхан байлаа. Ойрд уулзаж цуглаагүй оюутнууд дуу шуутай уулзацгааж , ажил төрөл , хичээл номын сонин солилцоно. Хуланг шинэ ирсэн оюутан гэж бодсон тул аль сургуульд ирсэнийг нь хүн болгон асуух нь түүнд зугаатай бас сонирхолтой санагдана. Тэр ийм олон Монгол хүн хараагүй хичнээн удсан юм бэ. Анх Баяр, Оргил хоёрыг Монголоор ярихыг хальт сонсчихоод Монгол хүн байна гээд баярлаж , зүрх нь хөөрөн догдолж байсан тэр мэдрэмж дахин амтагдах шиг.
Баярмаагийн түрүүвчинд байсан Сэлэнгэ , Хулан хоёрын зургийг эндэхийн сайхан байгальд авах гэж нилээн хичээсэн билээ. Хараагүй байхад нь дарах гэсэн боловч аль хэдийн ажиглачихсан Хулан
- Хулгай хийх гэж байгаа хүн биш дээ. Зүгээр л дарахгүй дээ. Хөөрхөн найзтайгаа зураг авахуулахдаа би бол дуртай л байна гэхэд Сэлэнгэ ч мөн толгой дохин зөвшөөрч
- Нээрээ бид гуравт хамтдаа авахуулсан зураг байхгүй юм байна гэснээр энэ зургийг Баяр өөрөө дарж билээ.
Оройн нар жаргахтай зэрэгцэн оюутнууд ч хот руу орж ирлээ. Шуугиант өдрийн уртад ядарсан оюутнууд хичнээн салах дургүй байсан ч маргааш нь хичээл сургуульдаа явах тул дурамжхан салах ёс хийгээд гэр гэрийн зүг одоцгоов.
Хуланд өнөө хоёртойгоо тухтай ярилцах боломж олдохгүй байсан тул одоо л өөрийн мэдсэн зүйлээ хэлэхээр Сэлэнгэд
- Би өлсөөд байна. Гурвуулаа нэг газар орж хоол идье.
Оройн хоол идээд удаагүй ч Баяр Хулангийн царайг хараад түүнд ямар нэг мэдэх зүйл байгаа нь мэдрэгдээд байсан тул ойрхон байх гоймонгийн мухлагийг зорьлоо. Хүн барагтай байдаггүй иймэрхүү мухлагуудад юм ярьж суухад амар байдаг тул тэр гурав ч булангийн жижиг ширээ сонгон гурван гоймон захиалав. Хулан хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэж байснаа толгойдоо бодлоо эмхлэх мэт нүдээ анин хэсэг суув.
- Ямар нэг зүйл болоо юу?
Сэлэнгэ тэсэлгүй түрүүлж ам нээв. Хулан нүдээ нээн уур савсуулан гоймонгоо чанах өвгөн тогоочийг нүдний булангийн хяламхийн ажаад болсон явдлыг эхнээс нь ярьж эхлэв. Сэлэнгийн сүүрс алдах дуу, Баярын тийм л байх ёстой гэсэн царайтай сүлэгдэж яриа нь улам бүр амь орох мэт түүнд санагдана. Ярианы дундуур хоёр залуу орж ирэн хажуухан дах ширээнд суун захиалга өгөхийг тэр гурав тэгтлээ анхаарсангүй. Хулан бүх зүйлийг ярьж дууссаны дараа сэтгэл нь нэг л сайхан хөнгөрөөд ирэхэд уртаар амьсгаа аваад
- Харин одоо яахаа л сайн мэдэхгүй байна. Намайг гарч ороход үргэлж л хүмүүс тандаад байгаа. Гэхдээ өнөөдөр олон хүнтэй хамт явсан тул дагаагүй юм шиг байна.
- Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Хэд хоногтоо дахиж тэрүүгээр эргэлдээд хэрэггүй. Харин тэр хятад тогооч нэг л танил санагдаад байх юм. Цэнгэл захирлыг бие засах өрөөний үүдэнд олж уулзахад араас нь харж зогссон тэр хүн мөн байх.
Уулнаас бууснаас хойш бараг гурван цаг гаран автобусаар явж ирсэн тул бие засах газар орох боломж байсангүй. Баяр хоёр бүсгүйгээсээ уучлалт хүсээд эзэн өвгөнөөс бие засах газар асуувал гадагш гараад хажуугийн хаалгаар орох замыг зааж өгөв. Баяр өвгөн рүү инээмсэглээд бие засах өрөө рүү хурдхан явлаа.
Хаалгыг татвал түгжээтэй байсанд хэсэг хүлээх хоорондоо захирлууддаа энэ мэдээг яаралтай дуулгах хэрэгтэй хэмээх бодол дотроос нь хатгаад тайван байлгахгүй. Бие засах өрөө сулрахыг хүлээн , өөрөө ч бие засан гарч ирэхэд яг арван гурван минут л болсон байв. Баярыг эргээд ширээндээ ирэхэд халуун тогооноос дөнгөж гарсан халуун, уур савсуулсан гурван таваг гоймонгоос өөр зүйл угтсангүй ээ...
Үргэлжилнээ...
ЛуЗа



Сэтгэгдэлүүд:
Луза чи жаахан ахиухан оруулж болохгүй байна уу?
Нартын бурхан ээжээсээ ... битгий нэхээрэй
Намар намрын анхны яргуй шиг
Наран Зул охин минь дээ
Сонсохын төдий хөвөлзөх сэтгэл гэж бий
Согтуурахын төдий хувирах итгэл гэж бий.
Хээрийн салхи шиг зоргоороо
Хэнийг нь ч мэдэхгүй хүний үрийг
Хонгорзул минь чи тансаг үнэртээн
Хоргоож юунд саатуулахыг хүснэв
Уянгалж барав./Ууртайгаар/
3. Ма Редактор сайн амарч байхгүй бол 2-уулаа нураад унана ш дээ хихи
4. Бабайл бас сайхан амрах хэрэгтэй шүү
5. Алтаргана аниа минь зав муутай л байна дүү нь чадхаараа оруулаал байгаа шүү хүлээж байдагт баярлалаа
6. Турьхан минь хурдан оруулахыг бодноо
7. Хүү минь хүлээлгээд байгаад уучлаарай баярлалаа
8. Чин хүслээ чамд ч бас баярлалаа
9. Рори баярлалаа
10. Үехэн ихээр оруулахыг хичээгээл байгаа баярлалаа
11. Халиунт баярлалаа
12. Гоёо цайны цагаараа Япон хоолны газар ороод үзээрэй. Ийм гоймон тэнд л идэж болох байхаа
13. Хуягаа баярлалаа
14. Миний хонгор яагаад л яанаа яанаа гээд байгаам бэ дэээ хихи. Сайхан амарсан уу?
15. Агаа мээн үнэд орох сэтгэл битгий хэл умгар өрөөндөө тухтай суух зав муу дүүд нь олдохгүйм даа. Хихи дүүгээ тэгж их хөөрөгдөөд яахнуу дээ
16. Хажууд чинь суугаад ууртайгаар уянгалахыг чинь сонсохсон доо хонгор минь
17. Зочин сануулж хэлсэнд баярлалаа
үргэлжлэлийг нь плз биштий удаагаарай
Нээрэн чи жаахан ахиухан оруулчиж болкүй байнао...
Сэтгэгдэл үлдээх: