
За аль аруун долоон жилийн өмнө ингээл догдлоод гүйжийсэн байхдаа. Үгүй ч юм болуу. Ээж ээлжит наймаандаа яваад эзгүй. Аав лав сургуульд хүргэж өгөөгүй л юм даг. Нэг давхарын охин лаг гоё цэцэг бариастай би хажууд нь үнэн атаархаастай , нүдэнд нулимс цийлэгнээтэй. Тэгүүл үүнээс аруун гуруун жилийн дараа яг тэр өглөө дахин нулимс цийлэгнэсэн нь Их сургууль төгссөний намар байваа гэж хөөрхий...
Энэ цэг хугацаа яасан ч хурдан өнгөрдөгийн. Түрүү жилийн энэ өдөр малийгаал тэнхим рүүгээ оржийлоо. Тэгсэн өнөөдөр яасан оюутны тооноос хасагдчихсан суужийна ш дээ. Судлаач гэсэн лаг хүндтэй нэр зүүчээл номын сангийн булангийн ширээнд үс нь сэгсийж, ходоод нь хонхолзоол ... Ходоод хонхонлзоод гэснээс дотуур байрны цагийн хоолонд орсон өглөө , оройн хоол идээл өдөр нь гүрийгээл жин хасч мисс болох гээд байх шиг байна дөө
За тэр ч яахуу. Хэд хоног сэтгэл санаа , тэнгэр хоёр зэрэг бүдийгээд орох байх газар олдохгүй , гэрт гадаагүй бөглөрч үхчих гээд , хэрүүл хийж сэтгэл сэргээдэг ганц найз минь таг болоод ийстоо муухай байлаа. Өнөөдөр чинь шинэ ирсэн оюутнууддаа нэт энэ тэрийг нь залгаж өгөөл , хичээл сонголт хийхийг нь хийж , сургуулийн кампусын танилцуулга хийж гүйгээд бас сайхан байна өө. Дахин ганцаардаж уйтгарлаж суухгүй ээ. Ер нь юу дутлаа гэж тэгж суухын тиймээ. Хайртай хүмүүс минь байна , идэх хоол , унтах байр байна. Халаасанд мөнгө , толгойнд мэдлэг , аманд багтахгүй олон хэл (энэ ч арай дэгсдүүлчих шиг боллоо) , Банжигаар дүүрэн сайхан хүүхэн , ялангуяа сайхан залуучууд байгаам чинь гээд байхгүй юу... Нээрээ энэ Банжигт дандаа Монгол залуучууд ордог сайхан байнаа. Эр хүний үнэр үнэртээл , хэлсэн ярьсан нь хүртэл цаанаа нэг жинтэй. Сайхөөн сайхан . Та нартаа яасан ч их хайртайм би чинь ... Харин хань минь хаана яваан болдоо гэсэн... Лаг санаа алджийна ш дээ... Сэдэв хазайсан байлаа гэж...
Чаачка ахлагчтай Хөгшдийн Золбоо бол ангиа буулгажийна дөө. Хөөрхий багш нар нь уух нь уугаал , уурлах нь уурлаал байжийлээ дөө . Нэг хөдөөний бондгор хүү хэдэн номоо сураар баглаад үүрчихсэн гүйгээл байсан. Нөгөө уран яруу үгтэй , цодгор хүү гэнээ хихи. Хаалгыг нь онгойлгоол орхын бол тас гээл архи үнэртжийнэ дөө. Үнэн замбараагаа алдсан анги байна хаха
Зөөз тэр яахуу цаасаа шагайх минь
Нөхөд тайван амгалан суужийгаарай..



Сэтгэгдэлүүд:
Ажлаа хийгээч хүүхээ
Ирэх жил Монголдоо байвал их сургуулийн нээлтэнд оролцоноо, дурсамж сэргээд гоё байна даа.
Гэхдээ манайх шиг тэгж сүртэй нээлт энэ тэр хийдэг газрууд байна уу
одоогоос хэдэн жилийн өмнө нэг удаа 9 сарын 1нийг алгасч сто хэдэн оюутнаа санаад хэцүү байж билээ...
одоо ч тоохоо больсон гэвч энэ удаа бас онцлог байлаа гэж...
Сэтгэгдэл үлдээх: