"" Дутуу заяа..."" - Гучин долоо дах үргэлжлэл

Үүнээс хойш хоёр гурван долоо хоног ямар нэг хэл чимээгүй байгаад зөөлөн бороо шивэрсэн нэгэн үдэш Чоу орж ирсэн юм. Хамаг хувцас нь бороонд норж , даарсандаа чичрэх ч тэр инээмсэглэж байлаа. 

- Маргааш өглөө шалгаруулалттай. Одоо л жинхэнэ хэн гэдгээ үзүүлэх хэрэгтэй шүү. Алив хонгор минь хичнээн уран гоолиг , тачаангуй гэдгээ надад нэг харуулаадхаач. 

Нилээн уусан бололтой архи ханхлан гуйвж байх ч , баяр хөөр дээрээ хөл тэнцэн байх түүний харц яг л ээж аав нь ажлаа тараад орой ирэхэд өдөржин гэртээ ганцаар өнжсөн сэтгэл нь баясан хөөрч байгаа жаал хүү гэлтэй. Би ч нэг их цааргалж дургүйцсэнгүй түүнтэй явж дэлгүүрээс шилж сонгож байж авсан сайхан хувцаснуудаа гарган ээлжлэн өмсөж , түүнтэй бүжиж байлаа. Шөнө хагасалж унтсан бид болзсон цагаас хожимдох шахам орж ирвэл нэг бус удаа өмнө минь бөхөлзөн тонголзож зогссон Ерөнхий зохион байгуулагч залуу , торгон кимоно өмссөн сайхан хүүхэн Сано , тэндэхийн бүжгийн багш гэх өндөр шар залуу гурав сууж байлаа. Чоу бүжгийн багш руу гар өргөн мэндлээд , харин нөгөө хоёрт маш их хүндэтгэлтэйгээр бөхийн ёслов. Би ч мөн дагаж мэндэллээ. Гэтэл бүжгийн багш 

- Гадаад төрх нь их дажгүй юм. Овоо хэдэн төгрөг орсон байх даа. Биеий галбир ч муугүй юм. Муу байлаа ч асуудал бишээ. Засчихаж болно. Харин хэр чадварлаг юм бэ дээ? Бидний цагийг хий дэмий үрэхгүй байх гэдэгт найдаж байна шүү гэж гонгиносон дуугаар хамар доороо хэлээд босч хөгжим тавих гэтэл Чоу халааснаасаа диск гаргаж түүнд өгөв. 

- Чиний хүмүүс өөр аян дээр бүжиглэж чаддаггүй юм уу? Үргэлж л ингэж байх юм . 

- Тэглээ гээд тэд хэзээ ч муу байдаггүй л биз дээ. Би чамд түүхий хоол авчирч өгч байлуу? Чи ч энд ирсэнээр урьдын жоохон банди биш болж ээ гэхэд бүжгийн багш залуу юу ч хэлж чадсангүй хөгжим тавив. 

- Надад хичээх шаардлага байгаагүй ээ. Би зүгээр л Чоугийн заасан бүхнийг хийсэн. Амьсгаагаа даран зогсох хүртэл нэг ч чимээ гараагүй. Харин ... 

- Харин тэгээд яасан ? гэж Оргилмаа гэнэт асуув. Баярмаа түүн рүү нэг том харсанаа  

- Чи чинь гэв гэнэт ингэж хашгираад хүн цочоочих юмаа.

- Тийм чанга хэлчихсэн юм уу? Тэгээд яасан бэ?

- Харин намайг амьсгаа даран түр зогсох хооронд алга таших чимээ гарсан. Хэн нь алга ташиж байгааг харахаар эргэвэл кимонотой бүсгүй үнэхээр гайхсан царайтайгаар

- Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Олон жил хүүхнүүдтэй ажиллахдаа ийм гайхалтай бүжиглэж байгаа хүүхнийг хараагүй л юм байна. Гэхдээ арай болоогүй байна. Туршлага дутуу , бас нэг зүйл нэмж хэлэхэд ... гээд үгээ таслахад нь зүрх амаар гарчих шахан догдолж билээ. Эмэгтэй хүний нүд гэдэг гярхай шүү. Намайг эрэгтэй хүн гэдгийг түүнээс өөр хэн ч өнөөг хүртэл анзаараагүй л байгаа.

- Тийм гэж үү? Би мэднэ ш дээ.

- Чамд ч бас мэдэх боломж байгаагүй л биз дээ.

- Тийм дээ. Ингэхэд надад чиний зураг бий гээд сонин дээр гарсан түүний зургийг авчирч үзүүлбэл

- Чи үүнийг хаанаас олсон юм бэ? Бодвол намайг явсаны дараа гарсан байх. Дахиж Японд очих аргагүй болж дээ.

- Ямар нэг асуудал үүссэн юм уу? Чи ингэхэд яах гэж энд ирсэнээ одоо болтол надад хэлээгүй байгаа шүү дээ.

- Японоос нааш гарах үед амьдралдаа хамгийн их үзэн ядсан нэгэн царай намайг үдэж өгсөн юм даа.

- Тэр чинь юу гэсэн үг үү? Хэн юм бэ?

- Би ч удалгүй "Хөх сар "-ын шөнийн цэнгээний хатан хаан боллоо. Миний хамгийн гол зорилго эзний анхааралд өртөх байсан юм. Гэхдээ цэнгээний газрын эзний хүүхэн бол өнөөх кимонот Сано байсан тул би түүнд гай болохоор зүйл хийхийг хүссэнгүй. Харин Чоугийн яриагаар тэндэхийн жинхэнэ эзэн нь өөр хүн байдаг гэж сонссон юм. Тэгээд түүний эрэлд гарлаа. Мэдээж хүн болгоноос чи эзэн үү? гэж асууж суултай нь биш. Тиймээс түүний сонирхолыг татахын тулд тэндэхийн хамгийн шилдэг хүүхэн байхыг хүссэн юм. Өдөржингөө хөлсөө гоожуулан бэлтгэл хийж , үргэлж л онцгой үзүүлбэртэй байх гэж дөрвөн сар гаран хичээсэн дээ.  Энэ хугацаанд тэр халуун тогоон дотор юу болж байдгийг мэдэх гэж хүн болгонтой эгч дүү бололцож , бүгдэд л сайхан сэтгэгэдэл төрүүлэхийн тулд өөрийн араншингаа яс олоод хашааны буланд нуух нохой мэт л далдалж байлаа. Хэн нэг нь олоод харчих вий гэхдээ хялалзан эргэн тойрноо харж шороон дээрх мөрийг сүүлээрээ шарваж байлаа. 

Энэ бүхний үр дүнд өөрийн гэсэн хүрээлэлтэй , шүтэн бишрэгчидтэй болж чадсан юм. Харин тэр шүтэн бишрэгчид дотор ганц хүн хамгийн их сонирхол татаж байсан нь Масу байлаа. Өст хүн өлийн даваан дээр гэж... 

Тамхины удаа суунагласан харанхуй танхимд бүжиглэж байхдаа шунаглан ширтэх харцыг би үргэлж мэдэрдэг байлаа. Мэдээж бүх эрчүүд л тийм харцаар ширтэнэ. Гэхдээ тэр дотор өөр нэг хүн байсан нь Масу. Түүнийг шүлсээ гоожуулж нүдээ унагачих гээд сууж байгаа төрхийг нь хараад яваад очмоор санагдаж байсан ч цаг нь болоогүй гэдгийг зөн совин минь надад хэлээд байсан юм. Би түүнийг өөрөө ирэхийг хүлээж байсан минь оносон хэрэг байв. Нэг л өдөр Сано өрөөнд минь торгон кимоногоо намируулан орж ирээд намайг нухацтайхан харж сууснаа 

- Нэг хүн чамтай уулзахыг маш их хүсэж байна гэнээ. 

- Хэн юм бэ тэр чинь 

- Манай захирлуудын нэг. Тэр бол их эзний гарын хүн байгаа юм. Түүний өмнөөс ажил хэргийг нь явуулж өгдөг гэх юм уу даа 

- Тэгээд надаар яах гэсэн юм бэ? гэж асуухдаа аль болох тоомсоргүй царай гаргахыг хичээж байсан ч тэр намайг сайн харсан бол гар минь үл ялиг чичирч , амьсгал дээрдэж байгааг мэдрэх байсан бизээ. 

- Чи түүнд таалагдсан юм шиг байна. Гэхдээ тэр өмнө нь эндэхийн хүүхнүүдээс ингэж таалж байсан удаа бараг байхгүй дээ. Цорын ганц л байсан юм. 

- Их даруулгатай хүн байх нь ээ тэгвэл. 

- Манайд нэг Монгол охин байдаг байлаа. Саяханыг хүртэл байсандаа. Харин тэр хүүхэн их эзний дургүйг хүргэсэн учраас түүнийг "бэлэг"-нд явуулчихсан. 

Монгол охин гэж ярьж эхлэхэд л "Хулан" гэсэн нэр аман дээр минь гарч ирээд буцсан юм. 

- Ямар бэлэг билээ? 

- За тэр яахав. Чамайг маргааш орой найман цаг гэхэд бэлэн бай гэж хэлүүлсэн шүү. 

- Надад тэр "бэлэг"-нийхээ тухай яриад өгөхгүй юм уу? Хэрвээ тэр хүнд чинь үгүй гээд хэлчихвэл намайг бас адилхан бэлэглэчих болов уу? 

Асуулт минь яг цагаа олжээ. Гарахаар хаалга онгойлгож байсан Сано буцаж сандал дээр суугаад 

- Хэрвээ эздийн хэлсэнийг биелүүлэхгүй бол чамд ч бас тийм зүйл тохиолдож магадгүй. Гэхдээ чамайг нэгэн үдэшлэгт дагуулж явах учраас , ямар байх яах ийх нь өөрөөс чинь л шалтгаална. Харин тэр "бэлэг"-ний хувьд гэвэл Их эзний шинэхэн түнш нь Хонконгд бий. Түүнд өгчихсөн. Хэрэггүй зүйлд хушуу дүрж байж сайхан амьдралаа тамаар сольчихсон доо хөөрхий. Сайхан охин , сайн ч хүүхэд байж билээ. Түүнийг битгий явуулаач гэж эзнээс өчнөөн гуйсан ч Их эзний үгийг хэн ч зөрчиж чадахгүй тул яагаад ч болоогүй юм. Масу эзэнтэн хүртэл өвдөг сөхөрч гуйгаад түүнийг салгаж авч чадаагүй гэсэн... 

Нүдэнд нь хурж ирсэн нулимсыг цааш нь залгихаар нүдээ цавчсан ч гэлээ дэрвэгэр сормуусан дээр нь бөнжигнөн тогтох нь Хулангийн тухай бодол түүний сэтгэлээс ч хялбархан салахгүй гэх мэт. 

Саног гарсаны дараа толь ширтэн хэсэг суулаа. Өдөөс дүрлийтэл ширтэх энэ хүүхэнд дэндүү хурдан дасчээ. Маргаашийн уулзалтад бэлдэж байхдаа сэтгэл догдолж байв. Хэрвээ жирийн нэг тайчдаг хүүхэн байсан бол эзнийхээ хараанд өртсөндөө баярлаж , өөрийн азтайд сэтгэл хангалуун суух байсан биз. Харин надад хайртынхаа тухай өчүүхэн ч гэсэн зүйл мэдэх боломж гарч байгаад догдолж байлаа. 

Урд алхах ганган хар шаахай аль зүгт хүргэж өгөхөө хэлж ядан байх мэт тог тог дуугарна. Гадаа үүдэн дээр гарч ирвэл Масугийн ганган хар тэрэг эзнийхээ хэн гэдгийг илтгэх мэт ... Өмнө нь түүнийг мөнгөн обудтай Камри унаж явааг л харсан болохоос ийм ганган хөлөгтэй гэж төсөөлж ч байсангүй. Машинд орж суувал хажуугийн суудалд бүдүүн Масу дүрээрээ сууж байх нь тэр. Хүрэх газраа хүртэл тэр надтай юу ч ярьсангүй, хүний урманд над руу харсан ч үгүй. Харин буух үед хаалга онгойлгож өгсөн жолооч чихэнд уруулаа шүргүүлэн 

- Түүний хэлсэн бүгдийг хийгээрэй гэв. 

Олон хүнтэй хүлээн авалт бололтой. Бие биендээ эрх мэдлээ гайхуулах  тарган цатгалан эзэд , өөр хоорондоо өмссөн зүүснээрээ уралдах хүүхнүүд дүүрэн холхих тэр байшин алдар нэрэнд дуртай хэн нэгний хувьд од шүүрэх боломж л гэлтэй. Масуг үүдээр орохтой зэрэгцэн од шүүрэхээр ирсэн залуус толгой бөхийн мэндэлж , худалч хүнд ерэн градусын өнцөг үүсгэнэ. Харин түүнийг дагаж яваа ганган бүсгүйд нүдээ унаган , шүлсээ савируулна.

Гартаа ганц хундага барьчихаад өөрт минь юу ч хэлэхгүй, хамт явааг анзаарах ч үгүй байгаа Масуг даган явахдаа байрны дотоод чимэглэлийг анзаарч суулаа. Хятад хийц гэдэг үргэлж л нууцаа хадгалж байдаг домог билээ. Хэдэн зууны туршид ч түүнийг олохын тулд , нууцыг нь тайлахын тулд багагүй хүний цус , хөлс , зүтгэл гарзадсан байх. Эд мэдэхгүй надад ч эртний ховор хийц болох нь нүдэнд тусч өрөөнүүдийн доторх чимэглэлийг ажиглаж суугаад өөр нэгэн өрөөнд олон зууны тэртээ хацар гоо нэгэн Монгол бүсгүйг чимж асан толгойн чимэг зүүлт байхыг олж харав. Үнэхээр лавшруулан харвал тэр өрөөг бүхэлд нь Монголын эртний зүйлсээр чимэглэсэн байх аж. Магадгүй манай музейнүүдэд ч тийм үзмэр ховор байх. Олон төрлийн хөөрөг , бурхад , хэт хутга , толгойн чимэг , мөнгөн аяга тэр бүү хэл бөөрөн дээр нь эртний дөрвөлжин үсгээр сийлсэн дунд гарын алтан аяга хүртэл харагдахад тэр байшин өөрийн эрхгүй сонирхолыг минь татаж эхлэв.

Энэ бүхнийг ширтэж зогсоод хэсэг хугацаа өнгөрвөл архан талд хоолой засах чимээ гарахад эргэж хараад нүдэндээ ч итгэж ядан зогстол

- Залуу авхай ч аргагүй эдийн үнэ цэнэ мэддэг хүн бололтой. Ийм сайхан зүйлсийг та миний цуглуулгаас өөр хаана ч олж харахгүй . Яагаад гэвэл төрөлх Монгол орондоо ч байхгүй ховор зүйлс дээ. Өвөг эцэгт минь жижиг ганс байдаг байлаа. Цагаан манан соруултай тэр гаансыг худалдаж авах гэж манай тосгоны дарга , хотын дарга тэр ч бүү хэл нутгийн баячууд хүртэл оролдоод дийлээгүй юм. Талхны булангаас тансагийг идэж үзээгүй , тариан талбайгаас гарч чадаагүй бидний хувьд тийм тоо байдаг эсэхийг ч мэдэхгүй өндөр үнэ хэлж байсан ч өвөг эцэг үүнийг заралгүй нандигнан хадгалж бидэнд

- Энэ бол Ар Монголын их эзэн Богдын амьд сэрүүн ахуйдаа хэрэглэж байсан гаанс. Тэртээх арван есөн  оны сүүлээр Сю Шү Жан генералын армид элсэж Монголын автономит төрийг унагах үед би үүнийг олж авсан юм. Хорин лангийн хоёр ембүүгээр энэ гаансыг солиот эргэсэн эр хичнээн үнэтэй зүйлээ алдаж байгаагаа мэдээгүй гэж хуучилж билээ.  Үнэхээр ч Монголчууд үхэр гэдэг нэрэндээ таарсан амгалан , дүйнгэдүү ард түмэн шүү дээ. Би энэ бүх үнэт зүйлийг өөрийн гараар хайж цуглуулж олж авсан юм биш. Зүгээр жижиг гарын наймаачид үүнийг хямдхан аваач гэж гуйж авчирч өгдөг юм. Тэдэнд сая төгрөг харуулсан байхад үүнээс илүү үнэ цэнэтэй ховор зүйлийг ч олж ирж чадах улс. Мөлхөө жаалаасаа авахуулаад төрийн түшээдээ хүртэл мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэж ярьж зогсоо түүнийг анх харангуутаа л шууд таньсан. Цагаан ултай хар шахайн улыг чихруулан зогсох тэр энгийн тогоочын дүр түүнд сүүдрээ ч үлдээхгүй арилж. Гантиг чулуун шалан дээр товших гутлын чимээ гарсанаа Масу хүнд биеэ дааж ядан орж ирээд 

- Их эзэнтэн та энд морилж байна уу? 

- Өө Масу. Би энэ залуу авхайд өөрийн үзмэрээ үзүүлж байлаа. Ийм сайхан бүсгүйд үүнийгээ үзүүлэхгүй бол алдас болох байлгүй. 

- Ёс алдсанд уучлаарай эзэнтээн. Энэ бол манай цэнгээний газрын сор болсон бүсгүйдүүийн нэг байгаа юм. Сүүлийн үед олон харчуудын нүдийг унагаж байгаа сарнай даа. 

- Харваас Масу чи ч бас аль хэдийн түүнд татагдчихсан бололтой. Монгол хүүхэн чинь яваад хичнээн удлаа. Одоо түүнийг мартах цаг болсон. Бодвол тэр олон эрийг жаргааж , бидэнд үйлдсэн нүглээ наминчилж суугаа байлгүй . 

- Эзэнтэн минь таны тааллаар болог ээ. 

- Тэгвэл өнөө шөнө энэ бүсгүйгээ жаргааж хонох юм байгаа биз дээ. Манай олон өрөөний алинд нь ч хоносон болно шүү. Сайхан жаргаарай гэж хэлээд гарахдаа миний хацрыг зөөлхөн чимхээд 

- Сайхан амьтан байна аа гэв. 

Масу энэ мөчийг л хүлээж байсан мэт хажууд ирж өгзөгөн дээр гараа тавьсанаа 

- Их эзэнтэний үг хууль шүү гэж муушийн инээв. 

- Та намайг ийм сайхан газар дагуулж ирчихээд ганцхан өрөөнд байлгаж байгаад буцаах гэж байгаа юм биш биз дээ. 

Эрхлэнгүй дуугарсан үгэнд минь тэр хариу хэлж ч амжаагүй байхад би хэдийн өрөөнөөс гарч явлаа. Удалгүй тэнд хуран цугласан улс тарж хэдэн хүн л үлдэн хөзөр тоглохоор болов. Масу аль болох хурдан оронд орохыг яарах боловч хөзөр тоглохыг харъя гэсэн хүслийг минь Их эзэнтэн болгоосон тул яаж ч чадалгүй хажууд аахилан зогсоно. Тэд хөзөр тоглонгоо урд зүгийн өмхий үнэртэй тамхийг баагиулан хоолой гашуу оргиулна. Удалгүй гаднаас хэн нэгэн ирсэнийг мэдэгдэж гэрийн үйлчлэгч орж ирэхэд бүгд тэр зүг харав. Ганган даашинз өмсөн нүүрээ будаж янзалсан Риког анх хараад таньсангүй...

 

Үргэлжилнэээ 

 

ЛуЗа 

Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-09-01 11:36:27
За ингээд сүүлээсээ гуравдах бичлэгээ орууллаа...
2. guest (зочин) | 2009-09-01 11:43:19
1-t gesen he he
3. amanjinka | 2009-09-01 11:54:20
сайн уу дүүү минь амжилт хүсье
4. Н.БЭХЭРЭ | 2009-09-01 11:54:38
pooh duusah n
5. Талын зулдаргана (зочин) | 2009-09-01 11:55:43
2-t bayarlasan
6. soko (зочин) | 2009-09-01 11:56:23
bayarlalala.6-t hehehe
7. byalzuuh (зочин) | 2009-09-01 12:14:48
saihan urgeljilj bnoo, duusah duhuj bh shig ee
8. 5nbuudal | 2009-09-01 12:23:55
estoi goe sonirholtoi bolj bainaa
9. tuyanaa | 2009-09-01 13:17:04
bayarlalaa Luza min chi shuu
10. Ari (зочин) | 2009-09-01 13:19:40
Wooow aimar yumaa. chamd amjilt husye. daraa daraachiin bulguudiig ni tesen yadan huleej bgaa shuuu. hurdan oruulhiig bodooroi tehuuu.
11. aminaa (зочин) | 2009-09-01 13:48:51
woow mundag bichij bna shvv.Tesen yadan hvleej bna.Daraa daraagiin tani uran bvteeld amjilt hvsie Luza
12. bolorka83 | 2009-09-01 14:08:36
za estoi duusah n tee
yanaa selengeegee oloh bolobuu
13. babail | 2009-09-01 14:14:23
ynen goe bichihiimaa, eooe,byr uhaangyi suuj unshlaa, yyniigee nom bolgooch....
14. bukee | 2009-09-01 14:15:17
ЭЭЭ БУРХАН МИНЭЭ ЭНЭ ДУТУУ ХООСОН ЗАЯАА НТР ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУУ АЙН...ЯМАР Ч УРТ ЯААСАНЧ ГҮЙЦЭЖ БЯЛХАДАГГҮЙ ЗАЯАВДЭЭ ХӨӨРХИЙ...ЛУЗА ЭГЧ ЗАЛХАХГҮЙ БАЙН УУДААА
15. LuZa | 2009-09-01 14:19:17
Бүкээ минь залхлаааа гээд яахын бэээээээээ сүүлийнх болохоор хичээж байгаад дуусгана даааааааааааа
дахиж бичихгүй эээээ
16. Хэлтэрхий | 2009-09-01 15:31:04
17. dosu (зочин) | 2009-09-01 22:31:42
hnnnnnnnnnn yaanaaa yasan aimar yum be
18. Oyuna | 2009-09-01 22:57:12
за сүүлээсээ гуравдахь юм бол тэвчихээс хэхэ
19. Хэнхэг Гэндэн | 2009-09-02 00:21:38
ай Дөөэнт кэээө , гүө'манхаллэ нига

ижэва өлгү'бөлгү мэидэлэжима
кооз ай дөөүнт кээээ' эээ эээ эээ

ай дөөүнт кээээ' эээ эээ эээ

би ийм дуу дуулаад байх болсон. Гэндэнмаа болох гэжугаан болов уу

луузгараа юу гэж бодож байна чи

Горимын саналаа хэлнэ үү
20. Monok (зочин) | 2009-09-02 00:57:10
ih sonirholtoi bolj bna shu urgeljleliig ni tesen ydan huleej baiy
21. Турьхан (зочин) | 2009-09-02 03:31:38
улам л гоё болж байна шүү. чиний yahoo ай ди-г чинь авч болох уу?
22. Khishig | 2009-09-02 03:32:14
Үнэхээр сонирхолтой болж байна шүү. Төгсгөлийн хэсгүүдийг нь тэсэн ядан хүлээж байя.
23. zulzaga (зочин) | 2009-09-02 03:32:18
Bayarlalaa! Unshih tusam ulam l sonirholtoi bolj bna shuu! Duusgahiig ni tesen yadan huleej bna.
24. Part1zaN | 2009-09-02 06:24:37
Дутуу заяаг уншиж дуусгачихаад дараа нь Luza маань дахин үргэлжилсэн үгийн зохиол бичихгүй?
25. zaya (зочин) | 2009-09-02 08:05:37
saihan zohiol unshuulj baigaad bayrlalaa hurdan bicheerei huleej baigaa humuus zondoo baigaa shuu
LUZA
26. Жиргээ | 2009-09-02 08:12:45
Luza bi unenee xelexed unshkuu bgaa shuu, bolno biz dee
27. Жиргээ | 2009-09-02 08:13:19
tsaad bolorjirge 2 chen chamd bas l neg yum shivnej
28. sondor (зочин) | 2009-09-02 09:12:06
manan soruultai gaans gesen bj yahaaraa daraa ni hoorog bolchihboo ene met jijig aldaag es tootsbol sonirholtoi umaa
29. Lily | 2009-09-02 10:53:21
Ene ehner hunii goyo ih gogo shuu tee, butneer olood hadgalchmaar. Manai Emee Eejiinh ug ni baisan gene lee.
30. uzeghen (зочин) | 2009-09-02 12:07:14
Za unuudur ankh shagaigaad garch chadahgui heden tsag saatan Dutuu zayag unshlaa...

very very interesting and detective.....

ii hurdan urgeljleliig ni unshmaar bn shuu... pls
31. closefriend | 2009-09-07 16:03:28
Huue ingehed yum togooch bilee. mner hen yum oilgoson hun ni tailbarlaad uguuch
32. LuZa | 2009-09-07 19:21:32
Сайн уу? Клоусфриенд
Яагаав дээ дээр нэг хятад хоолны газрын тогоочтой жорлонгийн үүдэнд таараагүй юу тэр балай чинь ...
33. closefriend | 2009-09-08 10:00:13
Сйан уу Луйза. Чи энийг хүчиндээд дуусгачихлаа ш дээ. Тэр том толгойлогч гол дүрд нь жаахан удаахгүй яасан юм бэ. Тэр тэгээд монгол хүн бйасан юм уу. Яагаад монгол хүн ийм муухай юм хийж байгаа юм бэ. Би хүмүүст өнгөтөөр ярьж өгөхөөр асуугаад бйахиймаа
34. LuZa | 2009-09-08 10:12:19
Сайн уу?
За ингэсийм хихи. Хамгийн гол том толгойлогч нь наад хятад чинь юм байгаам. Тэгээд Монгол Япон хүмүүс гар дор нь ажилладаг. Хамгийн гол санаа нь хэн нэгний мөнгөтэй сайхан амьдрах гэсэн хүсэл дээр хүмүүс тоглоод байна. Тэр нь гадныхан ч биш. Хүний наймаа гэдэг чинь Монголд ч бас байгаад байгааг л хэлэх гэсийм. Сүүл рүүгээ хэтэрхий их нуршаад, дээрээс жаахан завгүй болоод хурдан дуусгачихсан юм өөө уучлаарай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.