
Рико ч мөн намайг таниагүй. Яаж ч таних билээ. Харин түүнтэй хамт орж ирсэн залуу намайг нэг л сонжсон харцаар харахад бие жихүүцэх шиг л болсон доо. Тэд ч өөрсдийн суудлыг эзэлж хөзрийн ширүүхэн тулаан эхлэв. Тэдний ярих яриа , тоглоом шоглоом нь хүртэл сэтгэл хорсгоно. Гэнэт утас дуугартал тоглоомондоо анхаарсан хүмүүс эхлээд хэний утас дуугарч байгааг анзаарсангүй ч удалгүй Рикотой хамт орж ирсэн залуу утсаа гарган Монголоос ярьж байна гэв.
- Байна уу? За юу болж байна. Намайг ирсэнээс хойш байдал дээрдсэн үү? Муу дүүрчихсэн хогнууд. Алтайг тэр чигт нь орхи. Өөрийнхөө толгойг авч гарч чадвал тэр биз, чадахгүй бол тэр л биз. Би түүнд хангалттай ихийг өгсөн. Харин тэр мөрдөгч нохой юу болж байна. Чиний наад хүмүүс чинь ажлаа олигтой хийж чадах нь уу? Хурдхан шиг зохицуулахыг бод гэж Монголоор ярихад өөрийн эрхгүй түүнийг гөлөрч суусандаа санаа зовон эргэхэд Рикогийн гайхсан харцтай тулгарав. Яриа дууссаны дараа нэг хэсэгтээ бүгд чимээгүй сууснаа Их эзэнтэн
- Би чамд хүссэнийг чинь өгч хангалттай ихийг зарцуулсан . Тэгэхэд чи хэл чимээ гаргалгүй ажил төрлөө зохицуулаад байж чадахгүй юмаа.
- Ёс алдсанд өршөөгөөрэй эзэнтээн. Өмнөх бүх хэргүүд хүний хараанд өртөлгүй амжилттай явагдаж байсанд санаа амран сэрэмж алдсан минь үнэн билээ. Гэхдээ үүнээс хойш дахин ийм алдаа гаргахгүй гэдэгт итгэж болно.
- Итгэхэд бэрх л байна шүү. Бидний ажил хэрэг Монгол Японгүй хүмүүсийн анхааралд өртөж бүр өөрсөд дотроос минь хүртэл тандаж мөрдөж байсан шүү дээ. Хэрвээ тэр хүүхнийг бид эртхэн мэдээгүй байсан бол биднийг дотроос минь илчилж ч мэдэх байсан шүү. Гэхдээ энэ бүхний цаана бас олон хүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэр хүмүүсийг маш сайн харж хандаж байх хэрэгтэй шүү.
- Тиймээ бид тэр хүмүүсийг хэдийнээ хяналтандаа оруулсан. Харин эндэх компанийн ажилтан залуу сураг ажиггүй болоод удаж байна. Нөгөө хоёр Монгол хүүхний нэг нь түүний найз хүүхэн байсан юм. Тэр залуу ч хэрэгт бас нилээн шуналтаж байсан шүү. Харин найз хүүхэн нь алга болсоноос хойш нэг хэсэг сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтээд гарсан. Одоо харин чимээгүй болсон. Гэхдээ манайхнаас учрыг нь олсон гэсэн сураг гараагүй л байна.
- За ганцын зэрэг хүн бол ч яахав. Ерөнхийд нь сайн хянаж , элдэв асуудал үүсгэснийг нь чимээгүйхэн учрыг нь олох хэрэгтэй шүү.
- Мэдлээ эзэнтээн
Баяр маш ихээр болгоомжлох хэрэгтэй гэдгээ энэ агшинд дэндүү сайн мэдрэв. Ганцхан түүнд ч бус Оргил , Цэлмэг , Фүжимото гээд өртөж болох хүн болгонд энэ талаар сануулах хэрэгтэй юм байна гэж бодож суутал Рико
- Та чинь "Цэнхэр сар"-ын хатан хаан мөн үү? Өөрийн чинь тухай сонссон. Үнэхээр их авъястай гэж амтай болгон л магтаж байх юм. Харин тэр авъяасыг чинь хэзээ сонирхож болох бол ?
- Намайг тэнгэрт өргөж магтсанд баярлалаа. Таныг цэнгүүлэхэд хэзээд бэлэн. Харин хэзээ цэнгээний газраар морилохыг тань мэдэж болох болов уу?
Тэр урдны Рико биш болжээ. Эсвэл тэр Рико хуурамч байсан юм болов уу? Түүний толгойг эргүүлэх гэж гүйж байсан гэнэн хонгор дүр түүнээс өчүүхэн төдий харагдсангүй. Харин энэ ихэмсэг хатагтайг боломж олдвол цохиж унагаах хүсэл хэтэрхий их төрөөд байсан тул хүслээ дарж биеэ барихаар бослоо. Масу гайхсан харцаар өөдөөс ширтэхэд нь бие засаад ирье гэж хэлээд хонгилд гарав. Түрүүн олон хүн холхиж байхад мэдэгдээгүй ч асар том байшин ажээ. Хонгилоор чигээрээ явж байтал дээш өгссөн шат байв. Элдэв зүйлийг эргэцүүлж бодсонгүй шатаар өгслөө. Нэг давхарын хонгилоос огт ялгарах зүйл байсангүй тул эргэн шатаар бууж явтал гэрийн үйлчлэгч өөдөөс угтан ирж гайхсан харцаар ширтэхэд нь угаалгын өрөө хайж яваад энд ирсэнээ хэлбэл дагуулан хүргэж өгөв. Ингээд шөнө дунд болж зарим нэг нь буцаж, үлдсэн хүмүүс бүгд тус тусын өрөөнд орж амрахаар болов. Гарахын алдад Рико Их эзэнтэнд хандан
- Эзэнтээн бид нөгөөдрийн онгоцоор Монгол явна. Ажил хэргээ өөрсдийн хараанд дор явуулахгүй бол болохгүй болжээ. Гэхдээ нэг хэсэгтээ Япон руу хүүхэн оруулаад хэрэггүй мэт санагдаж байна. Харин Хонгконгын түншүүдтэйгээ хамтарч ажиллавал таатай санагдаж байна.
- Тиймээ , би ч бас тэгж бодож байлаа. Чиний энэ хөөрхөн толгой ч сийрэг ажилладаг шүү. Тийм ч учраас би чамд иймэрхүү ажлаа даатгахдаа дуртай байдаг юм. Харин чиний энэ Монгол залуу ч заримдаа итгэж болхооргүй хүн шиг санагдаад байдаг юм. Гэхдээ цаг давчуу үед хурдан сэтгэдэгт нь би дуртай. Ямар сайндаа л агуулахад хамаг хүн баригдаад баларч байхад хулганы нүхээр гараад л ирсэн байсан шүү гэж хэлээд Сайн яваарай. Чамайг байгаа болохоор надад Монгол руу санан зовох зүйлгүй болно.
- Хичээж ажилланаа эзэнтээн.
Тэдний явсаны дараа Масу болон Их эзэнтэн гурвуулаа хамт сууж ганц ганц жүнз хятад хар архи тогтоов. Хоолой давмагц л ходоод халуу дүүгүүлэх тэр архи ямар нэг учиртай гэдгийг тэр дор нь ойлгов. Гэхдээ урьдчилаад өөрийн гэсэн аргаа хэрэглэсэн тул хэр баргийн архины согтоох чадварыг даваад гарахаар чадалтай байв. Гэсэн ч согтож буй дүр үзүүлэн Масуг налсхийн суутал Их эзэнтэн
- Одоо орж амарцгаая. Сайхан жаргалдан цэнгээрэй гэж хэлэн өрөөнөөс гарав. Ширээн дээрх жижиг товчыг дарвал хажуу талын хана онгойж унтлагын өрөө нээгдэх нь тэр. Амттан дүүрэн өрсөн ширээ ч байх нь ирсэн зочид энд хонож цэнгэдэг нь хэвийн заншил бололтой. Масу ч уусан архиндаа нилээн халж байнуу гэлтэй хөлс нь цутган , гар нь чичрэх ч хурдхан орондоо орохыг санаашран хөтлөн орны өмнө очлоо. Гарнаас барин орон дээр суулгаад хүзүүг эрвэгэнүүлэн үнссэнээ даашинзыг минь тайлах гэж оролдов. Би ч үргэсэн зээр мэт хурдан өндийж ширээний хажууд очин зогстол
- Хонгор минь сайхан шөнийг чамдаа бэлэглэе. Чи өнөөдрөөс эхлээд миний эрвээхэй байх болно. Хэн ч чам руу минь эгцлэн ширтэж , надаас өөр хэн ч гараас чинь атгаж чадахгүй гэж зогсоо зайгүй үглэсээр хажууд ирэхэд жимстэй тавганы хажууд тавьсан жижиг хутгыг гартаа атган зогслоо. Тэр ч над руу ойртон ирсэнээ бэлхүүсээр минь тэврэн биедээ шахсанаа царай нь барайгаад ирэх нь тэр. Мэдээж эр эрхтэн минь түүнд мэдрэгдсэн бололтой. Намайг биенээсээ жаахан холдуулсанаа шууд эрхтэнийг минь базаад авав. Үүнтэй зэрэгцээд би ч мөн түүнд зохих хариуг нь барьсан. Би бас түүний эрхтэнийг онилсон байсан. Аминд халтай гэж бодоогүй л юмсан. Салтаагаа хавчиж , гараараа даран цустайгаа хутгалдсан Масу орон дээр өнхрөн уналаа. Би ч түүнийг орхин өрөөнөөс гаран хонгилоор чимээ гаргахгүйг хичээн сэмээрхэн алхаж явтал булангийн нэг өрөөний хаалган завсраар гэрэл тусаж байх нь тэр. Их эзэнтний өрөө байх гэж таамагласан минь үнэн байсан ч түүний унтлагын биш ажлын өрөө байж таарав. Тэр хэн нэгэнтэй их л хөгжилтэй зүйл ярьж байгаа бололтой хятад хэлээр хашгичиж инээд алдана. Ханан дах сейф онгорхой байх бөгөөд ширээн дээр бага сага бичиг баримт хөглөрнө. Нилээн хэдэн гэрэл зураг байсны хамгийн дээд талынх нь Хулангийн зураг байлаа. Намайг орж ирэхийг хараад мэгдэн сандал дээрээсээ босох гэхэд нь би өөдөөс нь инээмсэглэн
- Масу эзэнтэн өнөөдөр хэтэрхий их архи хүртсэн бололтой. Өрөөнд оруут л унаад өглөө. Ийм сайхан бүсгүйг дагуулж ирчихээд ганц шөнө жаргааж чадахгүй. Би их гонсгор байна Их эзэнтэн минь. Тэгээд таныг ч болсон жаргаадаг юм билүү гэж бодсоор өрөөг тань хайж явсан юм. Харин та завгүй байгаа бололтой. Би буцаад өрөөрүүгээ явъя даа гэтэл
- Масу ч азгүй золиг юм даа. Олон жил нэг Монгол хүүхэн ширтсээр ганц ч удаа үнсэж үзэлгүй байсаар алдсан. Тэгээд ийм сайхан бүсгүй боломж олгож байхад ашиглаж чаддаггүй. Харин би бол өөр шүү. Амттайхан жимсний шүүсийг сорох дэндүү дуртайдаа гээд дөхөн ирэв. Түүний биед хүрнэ гэхээс ч хорсол буцлан дотор шатаж байсан ч цээжийг нь хурууны өндгөөрөө тэмтчин
- Та яасан туранхай юм бэ?
- Туранхай ч гэсэн эр хүнийхээ үүргийг сайн биелүүлдэг юм шүү гэж сөөнгөтсөн хоолойгоор шивэгнэсээр бэлхүүсээр тэврэн авав. Яг энэ үеийг л хүлээж байсан тул түүний давсаг хавьцаа жижиг хутгаараа ганц дүрлээ. Гайхаж мэлэрсэн царай нь удалгүй минчийн улайж үг ч дуугарч чадалгүй сөхөрч суун туссанаа хивсэн дээр өнхрөн унав.
- Нулимс , цус , зовлонтой нь хутгасан олон сайхан хүүхнүүдийн чинь өмнөөс үүнийг хийж байгаа юм. Бусдын аз жаргалтай амьдрал , гоо сайхан , аз жаргалыг булаадаг өөдгүй новшнууд гэхээс өөр үг амнаас гарсангүй. Дэлгээтэй байгаа сейфнээс бүх бичиг баримтыг хаман авч ширээн дээрхийг ч үлдээлгүй тэврээд бузар цусан дээр гишгэхгүйн хичээн өлмий дээрээ үсэрсээр хонгилд гарлаа. Аз болоход хонгилд хэн ч тааралдаагүй. Шууд явсаар гол хаалгаар гарч ирэхэд гадаа хав харанхуй , хаашаа явах зүг чигээ ч мэдэхгүй байлаа. Ямар ч байсан эндээс холдоё гэж бодогдоход нүцгэн хөлөөрөө хатуу засмал зам дээгүүр гүйж эхлэв. Бараг хоёр цаг шахам гүйсний эцэст хотын захын жижиг дүүрэг рүү орж ирэв. Гэнэт ухаангүй баахан гүйсэндээ ядран гэрэлгүй гудамны буланд суун амьсгаагаа дурах зуураа Оргил руу утасдах хэрэгтэй гэсэн бодол орж ирлээ. Үүрийн таван цаг гэдэг хүн бүхний унтаж амрах үе ч гэлээ тэрийг бодож суух цаг байсангүй. Оргил нойрмоглон утсаа авахад намайг яааралтай ирж авахыг гуйтал түүний хоолойд сандарсан байдал илрэн
- Ямар нэг зүйл болоо юу? Яг хаана байгаа юм бэ? Одоохон машиндаа ороод дахиад залгая гээд утас тасарлаа. Арваад минутын дараа утас дуугарахад гудамжны булан дах хаягийг хэлж өгөхөд Оргил ч машиныхаа GPS- ээр хайсаар гэрээс нь нэг их холгүй байгааг мэдэв. Ингээд түүнийг иртэл ганцхан цаг болсон ч гэлээ минут бүхэн түгшүүртэй, аймшигтай санагдаж байлаа. Машин дотор юу болсоныг эхнээс нь дуустал нэг амьсгаагаар ярьж орхилоо. Тэдний гэрт очтолоо тэвэрч явсан зүйлээ юу гэдгийг мэдээгүй ч ороод харахад тэнд олон хүүхний пасспорт , анкет , авлагын бичиг баримт , гэрэл зураг гээд зөндөө зүйл байв. Өөрсдийх нь зураг хүртэл байсанд гайхсан ч үгүй. Аль хэдийн тэдний хяналтад орсон байжээ гэдгээ мэдэж авав.
- Одоо ингээд байж болохгүй. Аль нэг тийшээ яаралтай явах хэрэгтэй гэж түрүүнээс хойш чичирж , хэлэх үгээ олохгүй сандарч суусан Оргилын авгай аяархан шивнэв. Өөр хэн нэгэн хэлсэнийг нь дуулчих вий дээ гэсэн мэт уруулаа хурууны үзүүрээрээ имэрч зогсоо эхнэрээ хараад Оргил
- Нээрээ тийм шүү . Одоо тэд чамайг хайж эхлэнэ. Тиймээс .... гээд түүнийг үгээ дуусгаж амжихаас өмнө
- Би Хонгконг явнаа. Та надад ойр зуурын хэрэглээний зүйл , ганц нэг хувцас бэлдээд өгөөч. Харин энэ бичиг баримтыг энд үлдээе. Та өөрөө мэдээд Монгол руу явуулахыг явуулж эндээ учрыг нь олохыг олно биз.
- Энд байвал аюултай. Тэд шууд манайд ирэхгүй ч гэлээ юмыг яаж мэдэхэв өөр газар байлгаж байгаад хэд хоногоос гаргаж ирье.
- Тэгвэл хаана байлгах уу?
- Онгоцны буудлын ачаа тээшинд хийчих . Эхнэрийн нэр дээр үлдээчихээрэй. Бид очоод авчихна гээд түүнийг онгоцны буудал хүргэж өгөхөөр босов. Оргилын хэлхгэр том цамцыг өмсөж , саравчтай малгай дарж өмссөн түүнийг хүүхэн гэж харахааргүй байсан тул онгоцонд суутал санаа зовох зүйл байсангүй.
Оргил түүний билетийг бичүүлчихээд , банкин дээр очиж мөнгө авчирч өгөв.
- Зүгээр нүдээ аниад чихээ дараад өнгөрч болох байсан хэрэгт хэтэрхий их орооцолдоод та хэдийг ч нилээдгүй зовоолоо. Хэзээ нэг өдөр арай өөр байдалтайгаар уулзах байхаа.
- Тиймээ чиний зөв. Гэхдээ Фүжимото биднийг үргэлж ятгаж байгаагүй бол бид ч бас үүнийг бидэнд хамаатай биш гээд тэр чигт нь хаях байсан. Гэхдээ харь цусны хүн хүртэл сайхан Монгол бүсгүйчүүдийг минь хайрлаж шөнө унтах нойроо хагаслан бачуурч байхад бид зүгээр суугаад байж болохгүй биз дээ. Миний дүү буруу зүйл хийгээгүй ээ. Эр хүн санасан сэдсэн хэргээ биелүүлж байх хэрэгтэй.
Удалгүй онгоц нисэх болсоныг зарлахад
- Уулзах өдөр заавал ирнээ. Дүү минь зоригтой , бодолтой, ухаантай явдаг юм шүү. Хэзээ ч байсан хамаагүй холбоо заавал бариарай. Бид чамайг хүлээж суух болноо гэж хэлээд Оргил ах намайг үдэж өгч билээ. Харин бусад хүмүүстэй салах ёс хийх завдал ч болоогүй.
Ингээд Хонгконгд ирээд хэд хоног байдлыг ажиглалаа. Өдөртөө буудалдаа өнжиж орой болоход цэнгээний газруудыг судлаж явсаар одоо ажиллаж байгаа газраа ирсэн юм. Надад анх орж ирэхэд л тохижуулсан байгаа нь их таалагдсан. Тэгээд шууд л эзэнтэй нь уулзах хүсэлтэй байгаагаа хэлж , түүнд бүжиглэж үзүүлсэнээр би эндэхийн хүн болсон доо.
- Тэгээд л бидэнтэй учирсан байх нь ээ. Харин Сэлэнгээ Хулан хоёр юу болсон бэ?
- Би тэднийг удаан хайсан. Өдрийн цагаар байнга л хаа нэгтээ байж магад гээд дугуйгаа унан энэ тэрүүгээр сэлгүүцнэ. Гэхдээ хайсны эцэст олсоон гээд санаа алдахад нь тэсч чадалгүй түүний гарнаас зууран
- Тэгээд ... тэгээл уулзсан уу? Юу болсон бэ?
- Би тэднийг Улаан дэнлүүний гудамжнаас олсон. Өөрсөдтэй нь уулзаж чадахгүй ч гунигтай нүд , шилэн хоргоны цаана уйтгарлан суугааг нь хараад боож үхмээр л санагддаг байлаа. Эхлээд оргуулж авъя гэж боддог байв. Гэвч ханхар биетэй хамгаалагч нарын гараас амьд мултарч гарна гэдэг амь дүйсэн асуудал тул арай өөр арга хайсан нь дээр гэж бодлоо. Ингээд нэг л өдөр зориг гарган эзэнтэй нь уулзвал намайг янхан хүүхэн худалдаж авах гэж байгаад шоолон муушилзаж сууснаа би ч бараг үнэгүй шахуу олж авсан болохоор чамд үнэрхэж чадахгүй нь. Тэгээд ч өөрсдийн үнээ хэд дахин нугалчихсан. Сайхан дамшигнууд шүү. Би ч бас хааяаа ноолдог л юм. Эхлээд ирэхдээ ч арслан барс шиг л байсан. Харин хэдэн хамгаалагч нарын минь амтыг үзээд номондоо орсондоо гэж хэлээд дорсгой шүдээ гарган инээд алдана.
- Тэгээд их үнэ хэлсэн үү? Чамд тэднийг авах мөнгө байгаа юм уу?
- Чи чинь яасан их сандарч байх юм бэ?
- Тэгэлгүй яадаг юм бэ. Арай гэж олчихоод худалдаж авч чадахгүй байвал яах юм.
- Санаа зоволтгүй дээ. Би тэднийгээ худалдаад авчихсан. Хэд хоног сүмд байж байгаад ирлээ гэж хэлсэндээ. Би тэднийг тэнд аваачсан юм. Сайхан сэтгэлт лам нар одоо тэднийг минь асарч байгаа. Биеийг нь эмчлэх , хамгийн гол нь сэтгэл санааг нь дэмжиж , өргөх хэрэгтэй байгаа тул тэднийг л зорьж очсон юм.
- Үнэн гэж үү? Тэгвэл бид ч бас уулзаж болох нь ээ?
- Тиймээ. Гэхдээ нэг хэсэгтээ тэндээ байх хэрэгтэй. Харин би энд ажлаа хийж өөрийн амьдралаар амьдрана даа.
- Яалаа гэж дээ. Чи одоо өөрийн хуучин амьдралдаа орох хэрэгтэй. Эрэгтэй болж эхнэртэйгээ сайхан жаргалтай амьдрах цаг болсон шүү дээ.
- Гэхдээ би байсан бүх мөнгөө түүндээ зориулсан. Харин одоо амьдрах хөрөнгөө олох хэрэгтэй биз дээ. Гэхдээ тэр минь одоохондоо намайг хэн гэдгийг ч мэдэхгүй байгаа. Сайхан сэтгэлт Монгол хүүхэн л гэж бодож суугаа. Гэхдээ одоо би дахин түүнийхээ төлөө , амьдрал ирээдүйнхээ төлөө зоригтой зүтгэх болноо. Сэтгэл дүүрэн сайхан амьдрах цаг болсон.
- Ингэхэд Рико юу болсон бэ?
- Би Оргил ахаас дам сонссон юм. Тэд Монголд очоод дахин өнөө хэргээ хийх гэж байгаад баригдсан гэсэн. Тэр битгий хэл Сүхгэрэл мөрдөгчийн охин дүүг нь хүртэл хулгайлж аваад зарах гэж байсан гэж сонссон шүү. Харин Батхүү ах маань Уянгаа эгчтэй гэрлэж хүүтэй болоод тайван сайхан амьдарч байгаа гэсэн.
- Чи тэр хүнд дургүй чинь хүрдэггүй юм уу?
- Үгүй ээ. Тэр хүн ч бас өөр бусдын уршигаар муу муухайг хийж амьдарч байсан. Харин ухаантай , сайн эмэгтэйтэй таарсанаар хэвийн амьдралдаа орсон. Хэрвээ тэр хүн байгаагүй бол би энэ их зовлон , жаргал , амьдралын утга учрыг ойлгохгүй л байлаа. Үнэхээр хүн энэ хорвоод өөрийн гэсэн дүүрэн хувь зохиолоор ирдэг ч эд мөнгө , атаа жөтөө , өш хонзонгийн хар гайгаар , адгын муу хэн нэгний уршигаар дүүрэн жаргалтай амьдралаа дундалж , тарчилж зовж , шаналж байдаг юм шүү дээ гэснээр бүтэн дөрвөн өдрийн турш хүүрнэсэн найзын минь яриа өндөрлөсөн юм даа. Үнэхээр
Дуулим хорвоод жаргах гэж ирсэн хүмүүн заяаг
Далд муу атгаг санаагаараа хоосолж
Дутуу гачуу зовлонт тавьланд унагадаг
Дүрээ нуусан араатнууд
Хорвоод олон бүү байгаасай
Хөөр баяр аз жаргал бялхаж
Айл гэр бүл аз жаргалтай байж
Алтан нарны цацраг бүрийг
Алган дээрээ тосон бясаж яваасай...
Төгсөв
ЛуЗа
2009 он
......................................................................
За ингээд бараг дөрвөн сарын турш бичигдсэн "Дутуу заяа" өгүүллэг минь дууслаа. Энэ хугацаанд уншиж, санал бодлоо хуваалцаж , загнахдаа загнаж , зөвлөхдөө зөвлөж байсан та нартаа баярлалаа. Хүний амьдралд олон олон чухал үйл явдал тохиолддог шүү дээ. Миний хувьд ч гэсэн нэгэн томхон давааны өмнө ирчихээд зогсож байгаа тул та бүхнээсээ холдож , ирээдүйн зорилгынхоо төлөө зүтгэх цаг иржээ. Блогоо хаах гэж хэдэн удаа оролдсон ч зарим найзынхаа үгээр хаалгүй , нэг удаа хаагаад дахин нээж байлаа. Гэхдээ хаагаад байхдаа яадаг юм гэж битгий загнаарай. Алдарт зохиолчдын хэмжээнд хүрч чадахаар бүтээлүүд биш ч гэлээ надаас чадвар , бодол, сэтгэмж гээд маш их зүйл шаарддаг юм шүү. Энэ өгүүллэгийг бичихэд олон зүйлийг энд тэндээс харж , мэддэг хүн шиг л бичих гэж хичээж байлаа. Надаас маш их хүч шаардсан. Бүр тэр чигт нь хаачихъя гэсэн бодол байсан ч бичсэн зүйлүүд минь хэн нэгэнд сэтгэлийн дэм , ухаан , баяр гунигийг жаахан ч атугай мэдрүүлээсэй гэсэндээ нээлттэй орхилоо.
Та бүхэндээ баярлалаа
Жич: Үдэлтийн дууг Бялзуухайгийн минь блог дээрээс сонсоорой.
ЛуЗа



Сэтгэгдэлүүд:
neeree suuldee gaihsan shuu bas . yaj iim zuiluudiig medeed baidag bna aa gej. tnx anyway
Луза охин минь, нуугдсан шикаавнаасаа гараад ир дээ
ӨГҮҮЛЛЭГЭЭ НОМ БОЛГОЧИХВОЛОО УГ НЬ
Ene vneheer gaihamshigtai zohiol bolson shvv.Chamaas yamar ih hvch hodolmor garsaniig oilgoj bnaa
ergeed ireere >
Бүгдэд нь үнэхээр их баярлалааааааа
харамсал гуниг хорсол бухимдалыг өөрөөсөө гаргав
хөөр баяр аз аргалыг дараа нь мэдрэв
сүүлийн бичлэг гэдэг үгийг уншмааргүй байна
сүүлд хэзээ нэгэн цагт уулзана гэж итгээд хүлээе дээ
их ирээдүй хүлээж байгаа шүү чамайг минь
Би ч бас нэг л өдөр сайхан байлаа гээд блогоо хаагаад явчина гэж боддог.
Шантарч болохгүй шүү. Муусайн өндөр нам даваануудыг ажрахгүй давна шүү
Chamdaa sain saihan ez jargaliin deediig husen erooe, bairnaasa ul hodloh altan gadas met baingiin mini hayagiig chi medeh bolohoor zabtai yedee mendee medeltsej yabiya naiz aa. Amidraliin urt zamd tani davaa nugacha tsoon taarch sergelen hongor chi mini bainga ineemseglej yabaarai , unsii
баярлалаа, цаашдийн өндөр өндөр даваануудыг чадлаараа хүчээрээ давж гарна гэдэгт итгэж байна.
Амжилт хүсье! зорьсон бүхэндээ хүрээрэй!
hundetgesen.
Bolormaa
udiid............
saixan ungaad untaj baigaa bxdaa shimeen
Баярлалаа. Чи шүү.
Сэтгэгдэл үлдээх: