"" Чулуу уйлдаг юм гэнэ лээ...""

Хүн болж хорвоотой танилцсан хэд дэх жилийн зун байсныг санахгүй нь. Хөх сайрын чулуунд хөлөө хатгуулчихаад суун тусахдаа бяцхан омогтоо түүнийг холоо авч шидэн хашрааж билээ. Өөрөөс нь өчнөөн том намайг гишгэхэд хөөрхий тэр чулуу өвдсөн байх даа. 

Нүүдлийн замд задарсан ачааг даруулж ядахдаа замын хажуугийн чулууг ховхолж аваад даруулахад хөөрхий тэр чулуу надад гомдсон байхдаа. Ургаж өндийсөн нутгаас нь урвуулан авч явахад уйлсан байхдаа.

Чулуу уйлдаг юм гэнэ лээ. Цурхиран цурхиран шаналдаг юм гэнэ лээ. Алс холын хүний нутгийг зорих хүүдээ нутгийн чулууг нь боож өгөхдөө аав нь нутгийн үнэр сэтгэлд нь хургаж , нууж урссан чулуун нулимсаар нутагтаа хүүгээ даатгаж , нүд тайлж ухаан суух үед нэгэн зүгт сэтгэлийг нь нутагтаа аргамждаг юм гэнэ лээ.

Чулуу уйлдаг юм гэнэ лээ. Ширгэж хатсан ч голын сайраа санаад бэтгэрч , шингэрч гандсан ч хээрийн салхи илбэсэн талаа санаад мэгшиж , будант буурал уулсаа санаад алсад хараа сунган, бор түүхийн шаргал өдрүүдийг санан санан хоргоддог юм гэнэ лээ.  

Хүний нутгийн чулууг ч хөндөж битгий хөдөлгөөрэй. Харц унагаж шохоорхсон чулуу халаасанд чинь хэдхэн хоноод хаягдах биз. Аль эсвэл ганган хээнцэр тавиур дээр гарч орох нэгний харцанд ганцаардан ганцаардан сүлбүүлэх биз. Ханьсаж ижилссэн олноос нь онцолж түүнийг бүү сонгоорой.

Нутаг нь уйлдаг юм гэнэ лээ чулуугаа санаж. Нуга нугын тэртээд хүйтэн салхиар хүүгэн гомддог юм . Будант тэнгэрээс тунгалаг нулимсаа дуслуулан байж мэлмэрдэг юм. Бууж мордсон нэгнээс ч үг горьдон аниргүйддэг юм.

Бусдын нутагт ирсэн чулуу гурван жил нутгаа санан бэтгэрдэг юм гэсэн. Би мэднээ нутгаа санаж гансарсан сэтгэл минь надад шивнэсэн юм.  Бусдын бууринд хэзээ ч тогтдоггүй юм гэсэн тэд.  Би мэднээ бойжиж өссөн хонхороо санасан зүрх ингэж шивнэсэн юм 

Чулуу уйлдаг юм гэнэ лээ. Чихээрээ , нүдээрээ биш чин зүрхний цохилтоор , санаж бэдэрсэн сэтгэлээр та үүнийг мэдэрнэ . Чагнаад үзээрэй чулуу нутгаа санан уйлдаг юм гэнэ лээ. 

 

ЛуЗа 

 

Сэтгэгдэлүүд:

1. Сарнайха | 2009-09-07 21:06:36
1т гээл чичэрцэн
2. Сарнайха | 2009-09-07 21:06:58
одоо умшаад эргээ ороод ирий за
3. Сарнайха | 2009-09-07 21:07:27
1,2,3т орох чэн бас сайхым байшд яаааяя
4. Сарнайха | 2009-09-07 21:07:48
ингээ бүүр халуураа 4,5,6 т оруул яадаг бол
5. Сарнайха | 2009-09-07 21:08:01
гоёым байшд
6. Сарнайха | 2009-09-07 21:08:19
за эхний аравт үзсээн
7. Сарнайха | 2009-09-07 21:08:57
дундуур орж жаргах замд саад болсон хүн шууд утаа шөөө
8. Сарнайха | 2009-09-07 21:09:19
хи хи хи сайхан мандарин бн шөө мии дөө
9. Баяраа | 2009-09-07 21:09:23
Чулуу ч аймаар муухай чарлаж уйлах нь ч уйлдаг шүү...
За за наргиан , их сайхан бичиж би бараг уйлах нь
10. Сарнайха | 2009-09-07 21:09:42
за истоо ногоон гэрлээр 10т оржийна даа гоё
11. Сарнайха | 2009-09-07 21:10:14
өө муу Бяараа бацаан жоохон байжаахгүй
12. LuZa | 2009-09-07 21:11:13
Хөөрхий аниа минь сайн хүн байжийлээ галзуурчиж одоо яана дааа

Баяраах би бас уйлдын ш дээ гэсэн хихи
13. molor | 2009-09-07 21:11:54
УНШСАН ШҮҮ
14. LuZa | 2009-09-07 21:13:31
Талархав Молоруууууууушкадааааа залхуураагүйд нь баярлав Лууууууууууузааааааашка нь
15. Баяраа | 2009-09-07 21:13:33
Эхэнд орохоороо ер нь яадаг юм?
ямар таашаал мэдрэгдэж байна Сарнайха айн? нуруугаар жирвэлзэж бна уу?
16. LuZa | 2009-09-07 21:15:22
Хаха Баяраах аймар ам асуусан хихи
17. leo | 2009-09-07 21:15:37
гоё бичлэг байна шүү мангар таалагдлаа

сарнайхаа сахилгүйтээд байгаарай
18. xoxotush | 2009-09-07 21:16:21
oooooo uneeeriin saihan bichej nudend nulimas bumburuul irle

xoorxii sarnaih men sain hunaijulee inkeed galzuurchah gej chishsshh galzuursan hunii hajuud galzuursn gej helj boldku gsn kkkk
19. Баяраа | 2009-09-07 21:16:46
Хааяа уйлж байх сайн л гэдэг юм билээ хортой ус гадагшилдаг гэж ламбугай айлдсан,би ч шумууланд хазуулахаараа муухай том дарвайгаал уйлчдаг юм,өөр шалтаг олдох биш надад ямар
20. LuZa | 2009-09-07 21:18:28
Лео мангар таалагдана гэдэг чинь манай эрины хэллэг үү хихи

Хохо аниаг минь өрөвдөөд уйлаадийгаан мууу

Баяраах хамтдаа уйлжийя чих шиг. ганцаараа болхоор нулимс хүртэл гарахгүйм
21. Баяраа | 2009-09-07 21:18:57
Сарлаг Сарнай намайг нэртэйгээр нь бяруу гэчихгүй дээ нэр мэр шал тэс хөндлөн бичээд згр
Чулуу цуглуулдаг байлаа. Геологич, эрдэнэсийн хайгуулчин болно гэсэн хүсэл маань намайг хаа яваа газраа чулуу харж явдаг болгоцийм даа...
Хэдэн жилийн өмнө Геологийн төв лабораторид ороод миний цуглуулдаг чулууны ихэнх нь тэнд байгааг хараад нээх их баярлаж билээ... Гэвч өнгөрсөн жил маш хүндээр өвдөөд бүх чулуугаа буцааж тавьсан... Ахиад чулуу харахаараа л авч хармаалчих гээд байдаг ч жаахан барьж байгаад л тэсээд тавьдаг болсоон... Тэрнээс биш би олон газрын шав таих ёслолд оролцож байхдаа яг тэр газрынх нь чулууг авчирдаг, хаанахын чулуу гэдгийг нь бичээд хадгалдаг байлаа... Надад Байгаль далайн, Ордосын талын, Солонгосын хойгийн уулын чулуу гээд бас байсий шдээ, хүний нутгийн чулууг хүртэл аваад л ирсэн байсан... Хобби гэж... Нүгэл л байж...
23. Баяраа | 2009-09-07 21:21:13
Чи ир л дээ чамайг бол уйлуулчихаж өлхөөн дөнгөнө шүү харин И Луза цидун !аа
24. Сарнайха | 2009-09-07 21:21:17
ээ базарваань их мундаг бичлэг бсн байшд
25. Сарнайха | 2009-09-07 21:21:44
нэгт орж догдлоод сандарсандаа баахан балайрцан
26. LuZa | 2009-09-07 21:21:45
Бялзуухай нээрээ тийн манай арал таныг тэр чулуугаа авчирч тавь гэжийлээ шөөөөөө

Баяраах яадын цаад чинь бяртай бацаан энэ тэр гэж бичих гэжийсан байхгүй юу хихи
27. Хэлтэрхий | 2009-09-07 21:23:40
хоббит бүсгүй сайхан бичиж хэ хэ
28. leo | 2009-09-07 21:26:15
тийн шүү энэ үеийн хэллэг хэ хэ
29. LuZa | 2009-09-07 21:26:37
Хоббит гэдэг чинь бас манай эрины үгүү??????? Хээээээлтэрхий мэээн
30. Mr.Freeman | 2009-09-07 21:28:13
ээээх.. Нутгийн чулуу уйлдаг гэхээр нутаг ус минь ямар их сайхан билээ гээд л бодох юм даа
31. LuZa | 2009-09-07 21:28:48
23 . Баяраах гэрээ заагаад өгчих уйлмаар бол нисээл очы гэснээс хамгийн сүүлийнх нь Хятад үгүүү

24. Хүүе аниа зүгээрийна талархав ш дээ . Өглөөний бичлэгийг чинь ингээл бодоол суулаа би

28. Сурмаарийм байна ш дээ
Луза Аль хэдийнэ тавьцоон,,, Би яааг тэр биеэ өвдөж байх үеэр санаандгүй Жэжүд аялах боломж гарсийн... Тэгээд л аваад очсон,,, авсан газраа тавьсий ш дээ...
33. Баяраа | 2009-09-07 21:57:37
Чиний нэр ш дээ
34. Rush | 2009-09-07 22:19:37
yamar goy bichleg vee... bur setgeld orj bna.
35. bomberder | 2009-09-07 23:10:41
saihan bichleg bn hajuugaar ni zuruud tugaad baij bayarlav
36. LuZa | 2009-09-07 23:16:25
Бомбэрдэр онож орж ирсэнд баярлав хихи
37. delgeen | 2009-09-07 23:27:54
unshlaa bayarlalaa xi xi xi bvgdeeree sain baitsgaana uu xi xi xi
38. madam98 | 2009-09-07 23:51:53
hvnii nutgiin chuluug hundduggviee gej... eejiin maahi zahias bn.nutgaa sanasan hvnii zvrh ni uilaad nulims gardaggvi...
39. LuZa | 2009-09-07 23:57:16
Харин ч хоёр нүднээс илүү зүрх хамгийн их уйлдаг нь...
40. bolorka83 | 2009-09-08 00:05:46
luzahan mini . bairnaasa onhorson chuluu gurvan jil zobdog yum geeed l emee maani chuluug hurtel orobdohod ineedeg baij bilee..
getel tuunii uneniig hojim uhaarah odor bsan bnle shuu
41. LuZa | 2009-09-08 00:11:45
Хэлээд юу гэх вэээээ
Тэд нарын үг одоо л орой руу оржийгаам дааа
42. bolorka83 | 2009-09-08 00:15:07
heleed yuheb hehe aimaar huuhcilsan tee
43. erhet | 2009-09-08 00:31:55
байрнаасаа хөдөлсөн чулуу 3жил зовдог гэж айлгаад чулуу хармаалахаар нүгэл болгоод байдын
44. Lily | 2009-09-08 01:04:23
Zula meeni, hairtai shoo mmuuuhhhhh unschii
45. erhtsas | 2009-09-08 01:37:56
Чулуу бид хоёр адилхан ч юмуу даа, нутгаа санаад сэм сэмхэн уйлчихдаг гэхдээ тэр нулимс чимээгүйхэн урсаад, чимээгүйхэн татарчихдаг. Хэн ч түүнийг үл анзаарана.
46. LoLa Bunny | 2009-09-08 01:53:48
Яагаад ч юм өөрийгөө чулуу болгоод төсөөлчихлөө..
гэснээс надаа нэг хэдэн чулуу байгаашд, явахаасаа өмнө аваачиж тавья байз далайд нь
47. amanjinka | 2009-09-08 01:58:08
ЯАГААЛ ХАМАГ ЮМ УЙЛУУЛЖ ДУУЛУУЛААД ЯВНА ДААА ДҮҮҮ ХҮҮХЭН
48. Монгол Зон | 2009-09-08 04:26:12
сайхан бичжээ, тийм чулуу уйлдаг гэдэг.
49. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:55:36
Чулууны
50. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:56:22
нулимсаа
51. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:56:50
гэж....
52. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:58:01
Айхтар
53. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:58:29
бичдэг
54. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:59:10
хүүхэд
55. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-09-08 08:59:34
байна
56. snowflakes | 2009-09-08 09:07:01
yasan ch goyo bichdeg yum be, buur setgel xudultul saixan bichjee, amjilt
57. ss_gogo | 2009-09-08 09:07:11
сайхан бичжээ
сайн уу хө
58. Эмбий | 2009-09-08 09:12:24
би ч одоо хэд хэдэн газрын чулуу түүчихсэн хүн дээ.
59. ..::sunshine::.. | 2009-09-08 09:54:38
Гоё юмөө.Мааш их таалагдлаа шүү.
60. Cry (зочин) | 2009-09-08 10:12:15
setgel xudulmuur saixan bichjee.
61. МОНГОЛХҮҮ | 2009-09-08 10:28:40
Хол байх тусам л нутгийнхаа "зөөлхөн зөөлхөн" чулууг улам ихээр санах юм даа. Сайхан ухаарал хайрлах бичлэг болжээ.
62. Жиргээ | 2009-09-08 16:17:42
Mongolxuutei tsug ileltseed garlaa shuu
63. Жиргээ | 2009-09-08 16:20:10
uu sxan bichjee...

gexdee bichleg bish nairaglal bolj, neg tiim ayalguu bas medregdene

mundag shulmas shuu shi!
64. Hilde | 2009-09-08 16:28:20
дараа энэ тэндээс чулуу авахдаа бичлэгийг чинь санаж байнаа..
65. Жиргээ | 2009-09-08 17:08:03
Hilde: yugeed mekedeed bnaa, avch bolkuu geedaaxad chen
66. Hilde | 2009-09-08 17:19:17
жиргаа дуугайдаа ...яг авах гэлээ .. чулуугаа авлаа, Лузагийн бичлэгийг саналаа .. буцааж тавилаа гэсэн логикыг нь ухахгүйгээр сээгийнд сээгий бичихээ болиоч ээ Жиргаа
67. Жиргээ | 2009-09-08 17:24:51
66: aa yag unen, bi emegtei yum boloxoor boginoor setgeed bnaa, schaatz meen
68. Жиргээ | 2009-09-08 17:25:30
Hilde chi ovoo neg nas xursen yum gesendee ovoo logik seegii saraachdag boljee...xoxoxooxo
69. Hilde | 2009-09-08 17:34:19
насанд хүрэхээр хөлд орж хэлд орж ухаан тэлмой
70. Hilde | 2009-09-08 17:34:41
насанд хүрэхээр хөлд орж хэлд орж ухаан тэлмой миний дооо
71. LuZa | 2009-09-08 17:40:57
Энэ хоёр шимнусыг яалтай билээээ шаагилдаад байхын
72. Оогий | 2009-09-08 17:47:09
сайхан бичижээ...
73. Amuro | 2009-09-08 19:18:03
Үнэхээр сайхан бичжээ,
74. bonne fee (зочин) | 2009-09-09 03:34:34
Dasakh geel yavjiine daa... hunii nutgiin hurganii suul n hurtel hatuu bkhiim daa...yag naad sedveer chin zohiomj sonind bichij bilee...ednuus neekh setgeld n buukhgui um shig mortloo tsaanaa um hleed bna gtsen etr...heljiigaa, helkhiin tsaaguur heljiigaa naanadaj baigalia hairlakh tsaanadaj patriot uzel geel hayasn...
75. Oyuna | 2009-09-10 04:59:42
сто ойрд уншаагүй хөөрхөн бичлэг байна шүү Луза
76. elbenhen (зочин) | 2009-09-10 15:23:57
самсаа шархиртал сайхан бичжээ.манай Луузхан охинчинь...бичээд байгаарай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.