
Амралтын өдөр хоолны өрөө орон орны хоолны үнэр ханхалж , хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Ихэвчлэн Монгол, Энэтхэг , Пакистан , Бангладеш , Вьетнам гэх мэт нөхдүүд өөр өөрсдийн хоолоо хийн идэж долоо хоногийн алжаалаа тайлцгаана. Өөр өөрийн ёс заншил , хэл соёл , хоол ундтай бид энэ бүхнээ хуваалцах боломж энд л гарах. Харин өнөөдөр надад Пакистан залуутай жаал хууч хөөрөх боломж олдов. Боломж гэдэг нь ямар учиртай гэхлээр , хэрвээ олуулаа байгаа тохиолдолд нийтлэг зүйл яриад өнгөрнө үү гэхээс хэзээ ч сонирхсон зүйлээ гүнзгийрүүлэн лавлах боломж олдоггүй юм. Бид хоёрын хувьд урьд нь хоёр гурван удаа ингэж суухад тэр л ихэвчлэн Монголын талаар асууна. Танай улс хоёр саяхан хүнтэй хөгжүүлэхэд ядах юм байхгүй гэж бардам дуугарах түүнийг Их хурлын гишүүд зурагтаар гарахад энэ чинь юу гэч үү гээд хардаг харцаар харж байж билээ.
Харин өнөөдрийн хувьд Пакистаны талаар жаал асуув. Урьд нь нэг их ярьж байсангүй. Пакистан гэдэг улс байдаг гэдгээс нэг их ойлголтгүй явсан би интернэтээс бага сага зүйл мэдэж аваад нөгөө найзаасаа дэлгэрүүлэн асуусан нь тэр. Тэр өөрийн орны тухай үнэхээр сэтгэл хангалуун , бардам ярихад атаархах ч шиг. Гэхдээ Арабын цөлд ч бай , Антарктидын мөсөн нутагт төрсөн ч бай өөрийн төрсөн нутаг гэдэг хамгийн сайхан газар байдаг ажээ. Найз маань ярианы төгсгөл рүү Солонгост байх жаахан тааламжгүй гэсэн утгатай хэдэн үг хэлээд авлаа. Эхлээд хэлэхэд нь анзаарсангүй. Ажил олдох боломж ихтэй , цалингийн хэмжээ боломжийн , тэрүүгээрээ хангалттай амьдарч болох тухай нь сонсоод "Тэгвэл чи энд ингэж байхаар нутагтаа хариад , эхнэр авч , ажил хийж сайхан амьдарч болно шүү дээ" гэсэн үгэнд минь тэр хариу хэлсэнгүй. Нэг зүйл хэлчихээд заавал хариуг нь сонсож байж салдаг зан минь энэ удаад ч түүнийг тайван суулгасангүй. Тэр над руу ч харалгүй , ширээ ширтэн сууснаа "Эх нутагтаа харьвал хэзээ үхэхээ мэдэхгүй шүү дээ. Манайд өдөр болгон л бөмбөг дэлбэрдэг. Хичнээн манайх хөдөөгийн буйдхан хот ч гэлээ халдлагууд байнга л гарч байдаг юм. Хэрвээ би танайх шиг сайхан тайван амгалан амьдардаг байсан бол ядуу ч гэсэн эх орон руугаа л тэмүүлэх байсан. Танай улсад хөгжих боломж их бий. Та нар их зүйл сураад заавал эх орондоо буцаж очих хэрэгтэй" гэж хэлсэнээр бидний яриа өндөрлөлөө.
Үнэхээр бодууштай үг. Тиймээ бидэнд эх орноо хөгжүүлэх боломж , эрмэлзэл , сэтгэл л байхад болчих гээд байна. Гэхдээ байхгүй биш байгаа. Гадаадад ажилж амьдарч байгаа олон Монголчууд сайхан амьдарч болох тэр цаг ирэхэд л харина даа гээд хүлээж суугаа. Гэхдээ бидэнд цөмийн бөмбөгийн аюул алга , орой унтаад өглөө сэрэх үгүйгээ мэдэхгүй тийм айдас алга , амар амгалан тал нутаг , ус агаар , хүн зон минь байхад өөрийн нутагтаа эзэн шиг эзэн нь байж ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ ЭЭ ЗАЛУУСАА
ЛуЗа



Сэтгэгдэлүүд:
гэхдээ аюул ярьвал бидэнд ч бас бага сага бгаа шүү дээ
hairiig mini bulasan
hairtai hongor luzagaa
abgaiga bolgonodoo
aida hoorhon togos mini ee ..
hooe tureerei manai nogooh gsn hahaaha
Мэджийгааз дээ хихи
цэгээн туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай
Лоовроо очий шүү байжийгаарай хихи
Бид ч бас азтай улс шүү.
Манай хүүгийн ангид нэг Шинжаан хүү явдаг гэнэ, тэр 2 их нутгархах байдаг юм уу, турк шиг царайтай хүү, нутагтаа бас нилээд баян удамтай айлын хүүхэд юм. Гэхдээ гадгашаа гарах их хүсэлтэй даанч болдоггүй гэнэ.
Тэгээд монгол шинжаан 2 зовлонгоо ярьдаг юм байх тэр хүүгээс минь олон ах гэнэ лээ, гэхдээ би хятад паспорт гаргаж ирэх тусмаа гутардаг гэдэг гэнэ. Сая бөөн самуун болсон доо, бас баахан хүн үрэгдээд дайн самуун их хэцүү юм даа...
Хишигээ бүгд очинооооо
Тулгаа хэлээд юугэхүү ээ
Хэлтэрхий бид хоёр шиг жаргалтай хүн хаанынаа
эх орноос минь сайхан нутаг гэж хаа ч үгүй...
гоё юмаа, тэр пакистан залууг жаахан аймаар харсан байна шүү... Луза мээн... хэхэ
манайхан бол олон жил харьд тэсдэггүй дууддаг эх оронтой ондоо хүмүүс юм шиг ээ..
Хамгийн гол оюунлаг иргэдээ улс орон дэмжиж бас генийн сантай болмоор бас, мэдээж төрийн бодлого...
Би бол нээрээ улс орондоо өөрийн биеэ мартаж их хувь нэмэр оруулж байна даа...
Яаж гээ эхнэр күний үүргийг нэр төртэйгээр биелүүлэн гайгүй хоёр хүн бэлдээд өгчих санаатай мучийжээн.. ЭНэ хоёр нь өөрсдөө хичээдэг л байгаа даа.. гэхгүй юо, Бас өөрийн ажил алба карьерыг мартаасаг нэгэн айлын төлөө... чуганзын ажил хийгээл хэ хэ...
Тэрнээс биш өдий бараг л нэг яам маманд нилээд лаг сандал олоод суучихсан, эсүүл мээк чинь төр эргүүлэх гээд сонгуульд монгуульд дэвшцэн явжээж мэдэх л НАмираасаг шүү тэ... ха ха...
Дараагийн сонгууль даанч хол байна даа гэсэн нээрээ тун удкуу Чингэлтэйн нөхөн сонгууль болох гээд миний ам загатнөөл...
Би нээрээ удахгүй сонгуульд өрсөлдөнөө ПР дээр ажилы шүү нөкөөр ккк
Тэр үед манай дайсны цэргүүд гараас гараад лаг болцон байна дөөө
Зоригтоо тийш дээ хихи
бид ч азтай азтай
neg yumand chen xariulaxgui bna gee biz dee
xunii ur, angiriin zulzaga
Шинээр байранд ороход цөмрөөд уначихгүй гэсэн баталгаа алга,
Төмс аваад идэхлээр хордохгүй гэсэн баталгаа алга
гээл,,, аюулууд атомын бөмбөгнөөс олон байна шд
Сэтгэгдэл үлдээх: