"" Найз нь ДОХ тусчихжээ...""

- Найз нь ДОХ тусчихжээ 

- Юу яриад дэмийрээд байгаа юм бэ? 

- Дэмийрсэн хүн алга аа 

- Ийм юмаар тоглож болдог юм уу? 

- Тоглосон хүн алга гээд байхад. Найз нь яг галзуурах нь ээ. Бараг галзуурчихсан нь дээр юм шиг санагдаж байна. 

Мэссэнжэр дэх энэ хэдэн мөрийг сүүлийн хэдэн өдөр харж , уншиж , үнэмшиж ядсандаа уйлж суух. Найз минь ДОХ тусчихаж. Зүгээр л нэг өвдчихөж гэдэг үгнээс тэс ондоо сонсогдоно. Үхнэ гэдгээс өөр бодол анхандаа орж ирсэнгүй. Яаж яваад ийм өвчин авчихсаныг нь байцааж суухдаа , ингэж асуух цаг биш шүү дээ гэж өөртөө хэлээд өөрийгөө зүхэх ... 

Бид арван жилд нэг ангид , бүр их сургуульд ч нэг ангид байсан. Гэр ч нэг зүгт байдаг болхоор байнга л хэлхээтэй мэт хамт явах. Байнга бие биенээ тоглоом шоглоом хийсэн үгээр  чимхэж байдаг болхоор ангийхан маань "Та хоёр ингэж хэрэлдсээр байгаад сууна шүү" гэж хэлдэг байж билээ. Харин тэр "Ийм эхнэртэй болсон дор насаараа ганцаараа явах минь " гэж намайг уурлуулж , ангийханыг хөгжөөж байсан үе нэг биш нилээн олон удаа байсан. Гэхдээ бид найз гэдэг сэтгэлээс илүүтэйгээр бие биенээ харж байсангүй. Мэдээж бараг арван жил хамтдаа байсан хүмүүс бусдаас дотно байсан ч андын харьцаанаас хэтрээгүй... 

Хэрвээ цаг хугацааг буцааж болдог байсан бол би оюутан цагийн тэр үедээ л эргээд очмоор байна.  Тэгээд чамайг гэрлэе гэж гуйсан бол чи надад зөвшөөрөх байсан болов уу?  

Харин яах байсан бол. Бидэнд тийм зүйл бодогдож байсан билүү? 

Надад лав бодогдож байсан. Харин чи хажууд мөртлөө хүрч болшгүй дэндүү хол мэт санагддаг байж билээ. Гэвч одоо бол үнэхээр хол , алсын алсад санагдаж байна. Найз нь чамайгаа дэндүү их санаад байна аа.Чи өөрөө ямар нэг зүйлд санаа зовохоороо агдаад сандраад байдаг мөртлөө , өөр бусдыг итгэл алдарч шантрах үед загнаад байдаг сонин хүн шүү. Одоо л найзад нь чиний тэр хатуу үгс үгүйлэгдээд байна. Чамд загнуулаад нээрээ ч тийм юм уу гэж бодоод суудаг байсан тэр үеийг дэндүү их үгүйлээд байна гэж хэлээд хоолой нь сааралтан , уйлж байгаагаа надад мэдэгдэхгүй гэхдээ дуугаа хураасан ч би түүнд ямар хүнд байгааг дөнгөж л ухаарч байсан... 

Яалт ч үгүй гадагш гарах хэрэгтэй болоод "Найз нь дараа тухтай бичье" гэж хэлээд мэссэнжэрээс гарсанаас хойш хоёр хонолоо. Түүнийг хүлээж бүтэн хоёр өдөр интернэтэд өнжсөн ч тэр орж ирсэнгүй. Утасны дугаараа хүртэл сольчихсон байгаа нь надад бүх зүйл үнэн байх нь гэсэн айдсыг төрүүлж орхив. Энэ бүхнийг бодох тусам түүнтэй уулзахыг , тайвшруулахыг , ганцаардсан сэтгэлд нь хань байхыг хүссэндээ хамаг зүйлээ орхиж Монгол явах юмсан гэсэн бодол толгойноос минь салахгүй. Гэвч бүх төлөвлөгөөт ажлуудын цаг хугацаа дөхчихсөнийг хэлэх үү яаж ч чадсангүй... 

Гэтэл нэг л өдөр сэрүүлэгтэй цаг гэж нэрлэсэн утсанд минь холын холоос  дуудлага ирэх нь тэр. Найзын минь дуу нь бүдгэрээд бүр цаашаа орчиж.  

Жилийн өмнө найз маань Малайз руу сургалтанд явсан юм. Нэг Монгол хүүхэн амиа хорлуулсанаас хойш би Малайзыг их аймар газар гэж бодох болсон. Найзыгаа явахад нь ч гэсэн гадуур дотуур гарч явалгүй байрандаа байж байгаад буцаарай гэж захихад намайг шоолоод инээж билээ. Тэр үед өөрийг нь амьдаар нь алчих тэр хүүхэнтэй таарна гэдгээ мэдээгүй л явсан даа. Буудлын хажууханд нь байрлах Европ хоолны газар оройн хоолоо иддэг байж. Тэндэхийн зохион байгуулагч гээд эрлийз царайтай бүсгүй найзад минь таалагдаж , хэд хэдэн удаа нүүр тулан уулзсанаар анхны болзоонд түүнийг урьж. Сар хагасын л үерхэл тэдний дунд үргэлжилсэн ч аймшигт өвчин тусахад ганцхан удаагийн л хавьталт байхад хангалттай гэнэ. Ирээд хоёр сарын дараа бие нь эвгүйрхэж эхэлж. Эхлээд жаахан халуураад байх шиг болхоор нь эмнэлэгт үзүүлтэл ямар нэг онц шинж алга гэжээ. Бие нь ч нэг их сайнгүй оргисоор дахиад нэг сарыг өнгөрөөж сүүлдээ эмнэлэгт очиж бүтэн биеийн шинжилгээ өгсөнөөр өвчинтэй байж магадгүй гэсэн таамаг гарч. 

Эрүүл байгаасай гэж бодон цурам хийж чадаагүй хоносон тэр шөнөөс хойш найзын минь хувьд там эхэлсэн. Монголд өвчтэй гэж гарсаны дараа бататгах гэж Сингапурт очиж дахин шинжилгээ хийлгэсэн нь бүх зүйлийг эцэслэж яах аргагүй ДОХ-той гэсэн хариу гарчээ. Ингээд нийгмийн хог шаар гэж нэрлэгдсэн хүмүүсийн эгнээнд элсэж орсон. 

Одоо бие чинь хэр байна. Цаашдаа яах вэ? гэсэн асуулт өөрийн мэдэлгүй амнаас гарахад , сэтгэл санаа хэцүү үед нь ийм юм асууж суудаг гээд өөрийгөө зэмлэлээ. 

Харин л дээ. (уртаа гэгч нь санаа алдаад) Монголд бол байх аргагүй бололтой. Эгчдээ хэлсэн. Хөөрхий минь надаас дутахгүй л шаналсан хүн. Хоол унд ч идэж уухаа болилоо. Монголд бүртгэж , дансалдаг газар байдаг юм байна. Тэнд нь бүртгүүлсэн , сургалтанд хамрагдсан. Энэ газрын шугамаар гадаад хүмүүстэй бас холбоо тогтоолоо. Тэд бие биендээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж , ганцаардахаас авардаг юм байна. Би сүүлийн үед Америк явдаг юм билүү гэж бодож байгаа. 

Яагаад? Тэнд ч , Монголд ч адилхан ш дээ. 

Үгүй дээ. Манайхан ДОХ гэдэг өвчнийг хүлээж авах чадвар бүрдээгүй хүмүүс. Би таньдаг найз нөхдийнхөө хүрээнээс хэн ч биш болж хасагдмааргүй байна. Нэгэнт л би жам ёсноосоо эрт үхнэ. Гэхдээ тэр хүртэл хэн байсан тэрүүгээрээ л амьдармаар байна. Америкт бол эмнэлэг , нийгэм , хүмүүсийн харьцаа , хүлээж авах хандлага нь арай өөр байдаг гэж тэнд амьдардаг нэг залуу ярьсан юм. Тэгээд л найз нь ингэж шийдээд бичиг баримтаа бүрдүүлээд , визанд орох гэж сууна даа гэж хэлэхтэй зэрэгцэн утас тасарлаа. Нэг цагийн карт авсан байж... 

Өрөөнийхөө охинд саад болохгүй гэсэндээ коридорын тагтан дээр чичирч зогссоноо ч мартан уйллаа. Үргэлж л хүн шоглож уйлуулчихаад инээж байдгийг нь , намайг явахад чанга тэврэн  ангаахай минь нисдээ , харин хүчтэй дэвж нисэх хэрэгтэй шүү гээд духан дээр үнсэж байсныг нь ,  гурван сарын сургалтад суухаар явахад нь хэзээ уулзахаа мэдэхгүй байж надад бэлэг аваарай гэж эрхэлж сууснаа , эхнэр авч үр хүүхэдтэй болж , амьдралын сайн сайхныг үзэж чадалгүй ганцаардаж байгааг нь, ангиараа ДОХ-ын шинжилгээ өгчихөөд эрүүл гэсэн бичгээ түрийвчиндээ хийчихээд хүүхнүүдтэй уулзахдаа үзүүлнэ гэж хэлж байсныг чинь санан санан цурхиран уйлж сэтгэлээ тайвшруулсан. Гэвч өдөр ирэх тусам л сэтгэл хүндрээд байх юм. Чамдаа сайхан үг хэлж чадахгүй байгаадаа , хэрэгтэй үед чинь загнаад өгч чадахгүй байгаадаа бачуурсан сэтгэл... 

Залуус минь аймшигт өвчин хэнийг нь ч ялгалгүй биднийг отож суугаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Бид өөрөө өөрсдийгөө хайрлаж , бодолтой ухаантай , сэрэмжтэй байхгүй бол... 

Найз минь намайг орхиж явахгүй гэдгээ амлаач... 

 

ЛуЗа 

2009.09.22

 

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-09-22 16:41:50
баларсийн...
2. Гүзээ өвгөн | 2009-09-22 16:47:27
шал завхарсын
3. iin | 2009-09-22 16:48:37
үүнийг уншаад олон хүн юм бодоосой. үнэхээр харамсалтай хэрэг байна
4. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-22 16:49:48
ЭРҮҮЛ БАЙХДАА ЯМАР БАЙСАН ЯГ ТИЙМ Л БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ НАЙЗЫГАА.
- БАС НАЙЗУУД НЬ ӨМНӨХ ШИГЭ ЭЛ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ГЭНЭТ АНХААРАЛ ТАВИАД ЭХЭЛВЭЛ ТЭР ХАМГИЙН УТГАГҮЙ НЬ.
5. LESTAT | 2009-09-22 16:52:40
balaa yum aa te...
6. NUMEM_E2n2E | 2009-09-22 16:56:18
Яах ёстойг нь хэлж мэдэхгүй юм. Хайран сайхан хүний амьдрал гэж харамсахаас өөр юуг ч хийж чадахгүй юм. Би бол нэгэнт үр хүүхэд гэр бүл байхгүй зорилго эцэслэгдсэн үед харамсалгүйгээр дуусах байсан болов уу
7. Nini | 2009-09-22 16:58:04
Хэцүү ч юмаадаа. Яалтай билээдээ. Одгэрэлийн хэлдэг зөв шүү
8. alchemist | 2009-09-22 17:05:08
teneg garuud gadaadad ochood medehgui huuhentei untaj baij hamgaalj suraasai
9. bolorka83 | 2009-09-22 17:06:10
unshaad garav..
10. lover_girl | 2009-09-22 17:16:32
Ээ ямар азгүй юм бэ?
11. Ууудам | 2009-09-22 17:28:29
Хэцүүүүмааааааааааааа. Яамаар ч юм дээ. Би байсан бол бас л юу ч хийж чадахгүй чам шиг л байсан байх даа
12. LuZa | 2009-09-22 17:32:23
1. Зоригоо харин тиймээ

2. Бүдүүн өвөө хэлээд юу гэхэв

3. Ийн харин бодууштай зүйл

4. Одко надаас бусдад нь хэлэхгүй гэсээн. Би нь яахаа мэдэхгүй л сууна

5. Лестат харин тиймээ

6. Нанэм хамгийн гол нь тэр л байна

7. Нини минь хэцүү хэцүү

8. Алхэмич харин тиймээ , олон хүн үүнийг мартчихаад байхын

9. Хонгор ямар нэг юм хэлэхгүй юм уу?

10. Ловер азгүй л юм болсоон
13. ТУС | 2009-09-22 17:33:40
ёстой гэндэж наад хүүхэд чинь гээд яахав дээ бас ч гэж нэг үеийг бодоход шу хөгжөөд гайгүй болчихсон бна ш дээ насаараа л эм уух байх монголд тэр эм тан бхгүй чинь гадаадад гарсан дээр дээ
14. LuZa | 2009-09-22 17:34:06
11. Уудам тиймээ. Бид юу ч хийх гээд хэрэггүй бололтой
15. LuZa | 2009-09-22 17:34:42
13. ТУС харин тийм байдаг гэнэ. Сэтгэл санаа л хамгийн гол байдаг юм уу даа
16. 5nbuudal | 2009-09-22 17:34:49
hamgiin gol ni setgel sanaagaar unahgvi baih heregtei uym shig baina lee hajuu hawiin hvmvvs bvgd aimaar tsarailhaar dagaal hyamraad yawchdag gesen manai naiz svriee hongon tusaad ah dvv nar ni ene vhlee hatlaa hol oir bai geseer baigaad aimaar hvndersen sh de setgel sanaagaar unagahgvi ali boloh owchniig martuulj baiwal awrahgvi ch gesen arai l deer baih da
17. Hilde | 2009-09-22 18:02:13
өө хөөрхий мээн...
18. ss_gogo | 2009-09-22 19:07:32
нэгэнт ийм зүйл болсоноос хойш одоо яахуу дээ гадагшаа гарсан нь дээр дээ харамсалтай юмаа
19. Н.БЭХЭРЭ | 2009-09-22 19:18:23
Ай даа, яалтай вэ.
Бид л өөрсдийгөө хамгаалахгүй бол хэн биднийг хамгаалах билээ.
Найзын чинь байдлыг бодоод бүр сэтгэл өвдчихлөө.
20. Lily | 2009-09-22 19:22:28
Zula mini ee, chi togloogui biz. Heregledeg emuud bii, ed nar tugs emchilgee boldoggui ch uvchtund todorhoi hugatsaand nas nemnee, sorry. Gadaad garahad hetsuu l yum shig dotno humuuseesee hol ba gdg bie muu baihad hetsuu l bdag. Harin ter holbodgson shugamaaraa em en ter olj boldguin bhdaa, em ni unetei ch free baih bolomjuud bgaa.
Луза энэ үнэн үү... үнэн бол энэ хамгийн сүүлд энэ өвчнийг авсан 20 той залуу болж таарах гээд байх шиг...
22. LuZa | 2009-09-22 19:53:27
Үнээн... гэхдээ тэр залуу мөн бишийг сайн мэдэхгүй нь
Луза сүүлд нэг гадаадад сурч байгаад ирсэн залуу өвдсөөн...

харамсалтай юмааа.. ингэхээр л нөгөө Траст танд итгэл төрүүлнэ гэдгийг сайн сурталчилмаар санагджий шөөө....

үнэхээр харамсалтай... би ийм хүмүүсийн нэг өдрийг сурвалжлахаар хөөцөлдөж байгаа...тэдний дотоод ертөнцөд бага ч гэсэн нэвтрэхийг хүсээд... бараг бүтэх байх...
24. Julia_976 | 2009-09-22 20:00:40
Тоогүй хэрэг. Гэхдээ данстай хүн гадаад явахгүй байхаа. Гадаадад бгаад өвчилснийг нь эх оронд нь буцаадаг юм биш үү?

Залуусаа, эрэгтэй эмэгтэй гэлтгүй өөрийгөө хайрлаж хамгаалж, итгэлтэй байх хэрэгтэй шүү.
25. Ordi | 2009-09-22 20:03:12
Хэцүү асуудал байнаа, гадагшаа явна гэхээр аав ээжээсээ мөнгө аваал явах байх даа. Тэр эцэг эх хөөрхий еэ
26. bomberder | 2009-09-22 20:51:07
nadad heleh ug oldsongui
27. nekee | 2009-09-22 21:17:45
odoo yahabdee tustsiim bol . iimerhuu yed naizuud bol usnii hoos shig l sarinaad alga boliishd ehleel sureg suregeeree ergeldeel uiltsgaagaal daraa ni tsoorsoor tsoorsoor heden jiliin daraa bol ene horbood gantsaar gedgee l mederne .iim yed hench tanihgui gazar bol unheer heregtei (zaabal gadagshaa geltgui) zob bodson baina aa.bas ijil zoblontoi ulstaigaa oir baih heregtei.yamar ch baisan iim naiztai baidag ,naiz chini aztai l yum
28. onna1 (зочин) | 2009-09-22 21:23:37
yu yariad baigaa yum be xydlaa bailgyi dee, tsaash ni unshij chadaxgyi baainaa ,,,, Arai ygyi bailgyi dee axiad shinjilgee xiilge
29. jessica (зочин) | 2009-09-22 21:32:31
yamar haramsaltai yum be ene saihan zaluu nasandaa ingej duusgah gej dee daancndee cni mini yaltai cn bileedee hoorhii
30. nekee | 2009-09-22 21:34:22
hooe Onna Luzgar bishee naiz ni geedaihd
31. dosu (зочин) | 2009-09-22 21:38:17
hetsuu yumaa da ter hunii setgel yamar hetsuu bgaa boloo bihurtel eniig usnhaad setgel dotor hunduurlej bhad tegehdee
em tan bdag bol hurdan gargaasai da uul ni yum hugjuul bgaa tsag shuu de
32. onna (зочин) | 2009-09-22 21:48:28
Xarj baina uu genen xongor baix iim l ayultai baigaa yum daa.Ene olon olon oxid xobgyyded mash ix cyrgamjtai zyil bainaa.Oortoo bolood ax dyy naiz noxododoo xairtai baix ni xyn tanaac oorooc chin xamaarax zyil shyy .Minii duu enuund canaagaa byy zoboo gadagsh ni gargaxgyi baixaa daa.ter ylcad niigemiin tuclamj ni xer yum bol doo.Nariin shinjilgeegeer ilrex yum bol shyyd l nutag bytsaana sh dee.tegeed doxtoig ni medcen xernee manai mongol ylc cul tabican l yum baix daa.Xabtalt ogcon xyniig barj abaagyi yum baix daa.Yyl ni xoeylang tsyg shinjildeg baimaar yum ,Daanch xaramcaltai selffish bainaa.Naiziigaa caixan ygeer beleglej beleglej ybchixaad daraa iim yum yaridag ni ectoi xybia xicheecen xynii za yaj ingej xelj chaddag bainaa .Zygeer shydraga xoeylaa calay geed yabj chadaxgyi l baina sh dee .Nadad bol orobdox zyil bish xarin ch zygeer baican xyniig yimyylcen archaagyi eriin zxan baina .Tiim l cain baican bol oortoo ezen bolood ybchixcaniixaa daraa caixan ygiig xelex ectoi ene erchyyd yy ectoi myyxai baix yumaa!!!!Ardaa baigaa dotnii xymyycee xezee ch bodoxgyi oorcdiigoo l bodox yum .Yxaan myytai zaluu baina minii dyy byy shanlaarai...Bac xol bai.Iim archaagyi baij xyneer orobdyylne gej baixgyi shyy
33. onna1 (зочин) | 2009-09-22 21:54:20
Onoodor chamd xelj baina margaash xend xelj ybaag chi medexgyi ,,,,
Mon xeden mongol oxidod taraaj ybaag xench medexgyi ,,,,Mongol ylc xediigeer xuuli myych ene xyniig ingej zadgai tabimaargyi yum.Xereb zadgai tabican bol ene xyn olon xynd xaldbar taraaj ybaa.Ene bol xuuli bish er xynii jam,,,,yagaadch zygeer baij baina gej xezee ch ygyi shyy dee..Iim nobshiin myy xymyyceec xol ybaxcan daanch daldiig xardag shidtei bish yum daa.Ter tycmaa jooxon mongol ylciin tsooxon xeden xyyxnyyd oxid mini bolgoomjtoi bai orobdoj xairlacanaar obchin l abna yy boloxooc ,bayr baycgalan abna gej baixgyi myy xyn baina omnooc chin bi byyr gomdchixloo ,,,
tegeed byyr zorigtoi xeldeg ectoi conin xyn bainaa luuuzaa mini.
34. dooch (зочин) | 2009-09-22 21:55:05
Mongolchuud ugasaa hugjil doroi niigem ni hugjuugui bolohooroo Dohiig bol aimshigtai tahal uvchin ene uvchniig zuvhun buyee unelegchid buyu zavhai erchuud tusdag geed har uhaandaa shingeetsen bdag uls. Tiim ch bolohoor ene hunii huvid mongold amidarna gedeg asar ih haranhui dund bgaatai yalgaagui. Turj ussun eh nutag eh oron ni tuunees ayult uvchin tussaniih ni tuluu nuur buruulj bgaa ni uneheer gaslantai yumdaa. Ene hun mongoldoo amidarch nz nuhduuruu hureeluulen amidarahiig ayamar ih husej bgaa boldoo. Hunii nutag gedeg chini hunii l nutag shuudee.
Yamartaa ch hezee negen zagt mongol zaluus maani mongol ulsad maani ene uvchintei temtsej haldvar avsan negniige gaduurhan zugtaah bish tedentei ulam dotno bh stag hugatsaa ireh bolnoo gedegt itgeltei bna.
35. onna (зочин) | 2009-09-22 22:01:19
nekee , bi unshaagui baixdaa bichsen yumaa , Luzaka bish naiz ni gej oilgocoon gebch daanch teneg bainaa.Xaramcaltai yum.Nadad iim ygiig xelcen bol bi lab yu yariad baigaa yum yamar aimaariin geed l shyyd yyrlaad galzyyrax baixaa,,,, ingej taiban baij er chadaxgyi yum bainaa
36. LuZa | 2009-09-22 22:02:50
Манай найз болхоос миний найз залуу биш шүү хүмүүсэээээээ
37. onna (зочин) | 2009-09-22 22:07:06
yychilaarai dooch oo, ali ch ylcad dox tyccan xyniig tycgairladag oirxon baibal xaldbar abna geed tycgai xamgaalalt byxii gazar em emchilgeeg ni xiideg sh dee.Tiimdee ch afrik amerikiin doxtoi temtsex tobd olon olon xyn odort xyndeer obdogcod ongorch xongon ni ylddeg sh dee.Tegeed ch yrd ni xaldbariin exen jinj temdeg baican bolood xyrdan ilercen ch yum bilyy.Bod doo xongon tyccan ni dor xayj 2-5 jil dotor ilerdeg gej bi tv bolood olon olon cetgyyl doxiin ecreg tsemtsel gex met zyileec yzej xarj baican yum bainaa..., xaramcaltai bainaa
38. onna (зочин) | 2009-09-22 22:08:39
egch medej bainaa naiz gej bi tyryyn garchiglaad unshij chadaxgyi garaad ergeed orood irlee.
39. Хэнхэг Гэндэн | 2009-09-22 22:09:26
cancer туссанаас л дээр юм даа гэж л сэтгэлээ хуурах юм биз дээ. гэхдээ ДОХ вирус уг нь халдахдаа их залхуу вирус ш дээ. за тэгээд саяхан гэхэд ДОХ-н вирусыг устгах чадалтай эм Өмнөд Африка, Массачусет Юни -д туршигдаад явж байгаа. 10 байтугай 18 жил халдвар тээгээд явж байгаа гэсэн хүний түүх бас л сонсож л байсан. тэр болтол бас юм гэдэг өдөр өдрөөр хөгжиж байгаам чинь бас шууд үхнэ хатна гэж бодож болохгүй биз тийм үү. Америк руу гарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй ш дээ. харин ч улам ганцаардах байх даа үнэхээр HIV хүн бол.
харин ч Монголдоо байж байвал тэр үнэтэй эмнүүдийг улсын зардлаар авч уугаад байх боломжтой. нэгэнт Америкт өмнө байгаагүй, эрүүл мэндийн даатгалгүй бол шууд өндөр өртөгтэй эмчилгээ хийгээд унана гэдэг юу л бол доо. мөнгөтөй нь амьдарч, мөнгөгүй нь үхдэг газар. хэтэвчинд чинь тааруулж эмчилгээ хийнэ. Үнэхээр мөнгөтэй боломжийн гар бол ч асуудалгүй байх оо


бурхан байдаг бол түүнд туслаг
40. Rush | 2009-09-22 22:09:43
aimar yum bee ingeel neg nasnii amidral duuschih haramsaltai yumaa har zaluugaara
41. Хэнхэг Гэндэн | 2009-09-22 22:11:06
анх халдвар авсанаас хойш дор хаяж 3 сар ЦОНХ үе гэж баймаар юм. 2 сарын дотор халдвар бас шууд илэрчихдэг л юм байх даа


гайхав
42. muuzaluu | 2009-09-22 22:12:46
Би боддог юм. Дотно найз нарын маань хэн нэг нь ДОХ тусчихлаа гэж бодоход урьд яаж харилцдаг байсан тэрүүгээрээ харилцаж чадах болов уу гэж. Ингэж бодоод би чадна гэсэн шийдвэр гаргадаг юм. Хамгийн гол нь хүн гэдэг чинь сэтгэл санааг нь өргөөд өгвөл дажгүй болоод явчихдаг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз дээ. Манайхны хувьд ДОХ-ыг өвчин гэдгээр нь ойлгодоггүй юм шиг санагддаг. Муу муухай, явдал гүйдэлтэй хүн л энэ өвчнийг авдаг гэсэн өрөөсгөл ойлголт ДОХ туссан хүмүүсийг нийгмээс тусгаарладаг шүү дээ. Энэ ойлголтоо л өөрчлөх хэрэгтэй байна.
43. Ordi | 2009-09-22 22:15:36
хэнхээ, вирус устдаггүй гээд байдгүй билүү?

Ер нь халдвар авсан юм бол ДОХ болчоогүй буюу дархлал нь бүрэн дарлуулчаагүй дээр нь эмчилгээгээ хийлгээд байвал нэлээн удаан амьдардын гэсэн шд.
44. Хэнхэг Гэндэн | 2009-09-22 22:18:04
бас овоо дэвшил байгаа дох судалгаан дээр.

тест хийж байгаа гэж 2 сарын өмнө уншсан
45. Badman | 2009-09-22 22:19:22
Хэээ тоогүй юм болжээ. Бэлгэвч хэрэглэхгүй яасын бол доо. Эсүүл хэрэглэсэн хирнээ туссан юм болов уу. Өрөвдмөөр ч юм шиг.
46. amor | 2009-09-22 22:19:31
хүмүүс аймаар хүндээр хүлээж авдгийн.

болгоомжгүй үйлдлээс өөрийнхөө хувь тавиланг өөрөө бас өрөөлийн оролцоотойгоор өөрчилж дээ..
чанга хатуу байхаас өөр чухал зүйл байхгүй дэ.
47. Хэнхэг Гэндэн | 2009-09-22 22:23:07
угаасаа дархлаа сайжруулах эмчилгээ үндсэн эмчилгээ нь байдаг.
одоо гэхдээ вирусын эсрэг судалгаа зөндөө хийгдэж байгаа . эхнээсээ бас жоохон ч гэсэн амжилт байгаа гэж дуулсан.

Ер нь хамгийн балиар өвчин дөө. жаахан газар шалбалчихлаа гэхэд өнөөх нь хумигдах биш ангайсан том шарх болно. Ханиад хүрлээ гэхэд шууд уушиг нь устах шатандаа орно. нэгэнт өвчтэй болсон хүний хувьд туйлийн болгоомжтой байхгүй бол хэцүүдэх л байх. Олдмол хомсдол нэгэнт болчихвол бүүр хэцүү болдог гэсэн.

Ер маниус сээгсийн амьдралд асар болгоомжтой байхгүй бол
48. LuZa | 2009-09-22 22:24:50
Та нартаа баярлалааааааааааа
49. JIooBдон | 2009-09-22 22:30:19
хмм. харамсалтай л юм. хүний хувь заяа гэж байдаг юм шигээ.
ДОХ -ын халдвар тээгээд өчнөөн жил амьд явж байгаа хүн байна шдээ нөгөө хэн билээ Мэжик Жоонсон ч билүү. Хамгийн гол нь хүний сэтгэл зүй
50. Ordi | 2009-09-22 22:32:48
Мэжик Жонсон гээд бачка эдгэцэн гээд байх шиг байсан?
51. Parfume | 2009-09-22 22:33:27
Пээ, ёстой хэцүү юм болж дээ...Үүй одоо нөгөө эрлийз гээд байгаа хүүхэн нь тэнд тэгээд ДОХ халдаагаал сууж байгаа байх даа. ДОХ-тойгоо мэдээгүй л хүн юм байж дээ? Мэдсэн мөртлөө хамгаалалтгүй харьцаж хүнд халдаана гэж баймааргүймаа.Аяа яа яа. Үгүй тэгээд, админыг таньдаг мэддэг хүмүү хөөрхий залууг ДОХ-той гээд мэдчихлээ шд ээ энэ бичлэгээс чинь. Уг нь ганцхан чамд хэлсэн гэж байдаг...
52. JIooBдон | 2009-09-22 22:37:11
харин бараг тийм байх шүү бараг намайг жаахан байхад шахуу дох тусцан гээд явж байсан дохыг ялсан анхны хүн болох гээд байгаам бишүү.
Нэг юм хэлэхэд энэ өвчнийг аль эрт эмчлэх аргыг нь олчихсон хэрнээ одоо л ил гаргах гэж байгаа тухай яриа байдаг... Тэр нь юу гэхээр хүн төрөлхтний дунд гарч буй аливаа өвчин нь хүн төрөлхтний тоог зохицуулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг ухааны юм яригддаг юм байна лэээ...
нөгөө чоно олшруулахгүй байх, оготно олшруулахгүй байх зэрэгт байгаль өөрөө арга хэмжээ авдаг шиг л...

Муузалуугийн санааг дэмжиж байна... ямар би тэр хүнтэй сайхан сэтгэлээр хэвийн харьцлаа гээд надад халдах биш дэээ...

Бадмэн ээ бэлгэвч хэрэглэвэл өвдөхгүй эээ...

Хэнхэг ээ Чи л их болгоосжтой байгаарай... их олон хүн элддэг хөөдөг хүн... кк
54. Ordi | 2009-09-22 22:46:03
лоовоо цаадах чинь сармис их идсэн энтэр гэж байх шиг байлээ шүү тоглоомчгүй. Хөөш нээрээ лузатай арван жилдээ цуг сураад оюутнаа цуг сурсан малайз явж сургалтанд суучаад удку синга явсан гэхээр бараг гадралчиж болмоор болчжоогоон бишүү найз майзууд нь. Паараа их сэргэлээн.
55. JIooBдон | 2009-09-22 22:48:17
Бялзуухаа тэр талаар бүүр маш сонин зүйлүүд байдаг юм билээ. НҮБ ээс хүн амын тоог тэнцвэржүүлэх гэж албаар дох тараасан гэх материал.
http://punkie.blog.banjig.net/post.php?post_id=89066
уншиж үзээрэй
56. Ordi | 2009-09-22 22:50:31
loovoo би наадхыг чинь уншиж байсан юм байна нээрээ. Гэхдээ бодоод үзэхэд хүн амын тоог тэнцүүлье гэвэл НҮБ-ээс очиж очиж тараах гэдэг л... мэдкү мэдкү
мэдээж НҮБ-ээс биш... энэ бол тагнуулын байгууллагын хийх ажил... гүйцэтгэх болон тусгай ажлын шугамаар л хэрэгжүүлнэ...
58. JIooBдон | 2009-09-22 22:57:38
Орди харин тиймээ
59. Хэнхэг Гэндэн | 2009-09-22 23:00:06
нээрээ одоо энэ гомо гэсэн юм бараг моод болох гээд байх шиг байна.

өөрсдөдөө мангар аюултай байдал бий болгож байгаам даа. ДОХ бас гомо хүмүүст их байдаг нь үнэн.

Яагаад гэхээр ийм хүмүүс анусаараа бэлгийн харьцаанд ордог. Анус өөрөө нэгэнт бэлгийн харьцаанд зориулсан материалтай биш учир гэмтэх эрсдэл илүү өндөр. тэр хирээрээ өнөө ДОХ авахад илүү хялбар .
дээр нь гомо хүмүүсийн зан үйл мөн өөрөө эрсдэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ер нь тэгээд ДОХ тусдаггүймаа гэхэд биеэс гарч байгаа хаягдал нь нь ил шарх, цаашлаад цусанд ороод эхэлбэл ДОХ-с илүү амархан нөгөө ертөнцөд очих үүд хаалга нь болно доо хөөрхий.

бас тэгжугаад байгалийн хуулийн эсрэг байх нь нэг их зөв зүйл ч бишдэг шүү
60. melka (зочин) | 2009-09-22 23:00:35
ke ke. iim virus hun hiij chadkue. harin Luza iim bichleg hiigeed terendee ner usiig ni barag zaagaad ogtsonoos yalgaagui yum hiisen ni ih haramsaltai. em hund itgeheer erhii huruundaa itge gej. ke ke.
61. Lily | 2009-09-22 23:08:33
Zula, ene virusiin esreg uildeltei emuud ali hediin garsan. Emchilgeend 3-4 beldmel havsrach heregledeg, uchir ni ene virus haldsan hunii bied urjih yavtsdaa huvirch ug emend dasaltai bh buyu uuruur helvel emiin uilchlel sulardag. Edgeer emiig heregleh ni virusiig buren ustgaj chaddaggui ni bas ene mutatsitai holbootoi. Mun virusiin genom hunii esiin genomtoi negddeg ni ene baidald nuluuldug. Virusiin esreg edgeer beldmeliig darhlaa demjih emchilgeetei havsran hiideg.

Naiz chin Singa-d ochij shinjilgee hiilgesen ni boljee. Ene haldvariig widow buyu tuhain virusiin esreg uusdeg esregbieiin ilrehees umnu ilruuldeg undur medreg arga bdag yumaa. Manaid bol esregbieer ni todorhioldog gej oilgoson. er ni bol virusiin genomiin hesgiig todorhiolj baij haldvar avsan hund medeeleh yostoi gsn olon ulsiin mwrdlwg bdag, uuniig MNG-d dagdag esehiig buu med.

US-d ireed baidal deerdene geh ni yu l bol.
62. Сарнайха | 2009-09-22 23:14:21
зүрхэнд ортол бичэж дээ,
63. blogtoihun | 2009-09-22 23:20:56
Ийм юмаа Луза... энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг нэг л өвчин шүү дээ, ханиад, хавдар аль нь ч адил гэж блддог.

Гэхдээ заавал нээх анхаарах хрэггүй тухайн хүний организм өөр өөр учир, гэхдээ залуусаа нэг л удаагын жаргалаар хүн юунд хүрч болдогыг ухамсарлах нь зүйтэй...

Алдарт Гондоом мандтугай л юм шүү дээ... уг нь...

Тэр ямар муухай хүүкэн вэ, өөрөө санаатайгаар өвчинөө таараасан хүнд оногдох хуулийн хэм хэмжээ байдаг.

Болгоомжгүйгээсээл болж, хайран сайхан залуу нас, гэхдээ ханиадтай нэгэндээ бид яаж ханддаг , түүн шигээ л хандах ёстой... гэж л хэлье дээ...
64. melka (зочин) | 2009-09-22 23:25:40
aa. buu med hen ch dohtoi tuuj yavaa yum bilee, bi dohiin shinjilgee uul ni jil bur ogdog biasan ene jil yagaad ch yum avsangui. hamragdchihmaar l bna shuu.
65. leo | 2009-09-22 23:27:09
ай хөөрхий хэцүү ч юм болждээ

гондоом мандтугай блогтой аниатайгаа хоолой нийлүүлчий
66. melka (зочин) | 2009-09-22 23:31:42
emchilgeenii huvid. standart emchilgeeg l dagasan ni hymdhan bas iluu ogoojtei biahaa daa. emiin standart mash hurdan soligddog uchiraas emiin standartiin talaarhi medeelliig bainga update hiij biah heregtei.
http://www.cdc.gov/hiv/
http://aidsinfo.nih.gov/Guidelines/
ene hoyor sitend bichsen emchilgeenii standartiig delhii dayar mordoj biagaa. mongol ch gesen mordoj biagaa gej naidaj bna. negent avsan bol ovchniihoo talaar ih medeeleltei biah ni ene hund tuslana. Setgel zuin emchilgee hamgiin chuhal bogood yanz buriin HIV teegchdiin online forumuudaar hesej humuustei hariltsaj yariltsah ni setgel zuig demjih talaasaa deer biahaa.
Блогтой хайр, Лео хоёртой хоолой нийлүүлнэээ....
68. Julia_976 | 2009-09-22 23:46:12
Тэр цув яахав ээ, хайртдаа үнэнч байцгааяаа, нөхөд өө.
69. Ordi | 2009-09-22 23:51:44
юун цув болоод явчив
70. Орнелла | 2009-09-22 23:56:54
Энэ чинь зохиол яваад байна уу? Бодот зүйл үү?
Жулиа истоо үнэн үг хэллээ... Одоо Жулиатай хоолой нийлүүлий... Блогтой хайр, Лео хоёр оо...
72. altargana | 2009-09-23 00:06:22
хэлж ирдэггүй хэнд ч тусаж болох өвчинг яалтай билээ...би дээр үед цус сэлбэснээс ДОХ тусаж 14-хөн настайдаа өнгөрсөн хүүгийн тухай уншиж байсан, тэрний тухай америк даяар ярьж туслаж алдартнууд эргэж тойрч байсан гэсэн, Брайн Уэтт гэж нэртэй, маш царайлаг хүү байж билээ, хөөрхий ямар ч гэмгүй байж аймшигт өвчнөөр өөд болсон. Ийм тохиолдол өчнөөн бий. Тэгэхээр үүгээр өвдсөн хэн нэгнийг гадуурхах нь буруу гэж боддог.

Энд хүмүүсийн ярилцах нь ДОХ тусаад 10,15 жил амьдарч яваа хүмүүс байдаг гэнээ, заримдаа биүе нь муудаад л тэгээд сайжраад л байж л байдаг, харин хорт хавдар бол хожуу үедээ орсон бол хэдэн сар л амьд байдаг гэнэ.Тэгхээр юу юугүй үхчихнэ гэж бодох хэрэггүй. Харин ДОХ-ын халдвар их олон жил далд явдаг гэсэн, ийм амархан илэрдэг юм байх даа.

Найзынхаа сэтгэлийг засаж сайхан сэтгэлийн дэм өгөөрэй, уг нь нас уртасгах эм энэ тэр гарсан гээд бичээд байгааш дээ
73. consula | 2009-09-23 00:09:13
Амьддаа бие биенээ хайрла.. Алив сайхнаа бусдаас битгий харамла.. агуу найрагчийн энэ л мөрт санаад орлоо. Айхтар бичлэг байнаа
74. Julia_976 | 2009-09-23 00:17:11
Гурвуулаа хоолой нийлүүлье ээ. Болгоомж гэдэг амьдралын баталгаа гэж дээр үед онгоцноос амьд үлдсэн нөгөө залуу зурагтаар хэлж байсныг санаж байна.
Алтаргана эгч эээ,,, цус сэлбэх аюултай... Манай дүү хүндрэлтэй төрөөд тэгээд цусан бэлдмэл хэрэглэж дүүг маань сэхээж авсан чинь тэр бэлдмэл нь бохир байсан гэсэн шдээ... тэгээд дүү маань бие муутай болоод одоо хөдөө агаарт л байдаг... үнэхээр харамсалтай...
76. Хэнхэг Гэндэн | 2009-09-23 00:24:00
гар хангалга л сайхан тээ олоон



хэ хэ хэ
Жулиа Хоолой нийлүүлций шөөө... Үнэнч байя ааа, залуус ааа... Хэнхэг Гэндээн чи нэг л хүнд үнэнч байгаарай... зааааёоооооо
78. Хэнхэг Гэндэн | 2009-09-23 00:28:59
гар бид 2 бие биедээ их үнэнч ээ

зайлуул миний муу гар элдэв юм нэхэх биш бас байнга бэлэн л байжийдаг юм
Гэндээн Гар ч бас гачин гачин юманд хүрдгий шөөө... болгоомж илүүдэхгүй ингээд байна.. энэ дээр хүмүүс... хөхө
80. molor | 2009-09-23 00:31:04
эгдүү хүрч бна. ийм зүйл тохиолдоно гэж хэн таахав дээ. Луиз маань ч бодууштай өнцгөөс нь бичжээ
81. blogtoihun | 2009-09-23 00:39:25
Гэндэнийн зөв гар чэн үнэнч дөө...
82. blogtoihun | 2009-09-23 00:54:13
Ер нь байшүү дээ, энэ өвчин чэн хүний дархлаа муутгадаг л өвчин гэсэн. Иммунитет гэж хэлдэг дээ, хүүхэд төрөнгүүт вакцин хийдэг ш тэ... за тэгээд доз дозоор нь хугацаатай хийгээл байдаг.

Яг хар утгаараа тэр өвчины вайрусыг хийгээд байгаа юм, яагаад зарим хүүхэд вакцины дараа халуурч бие нь мууддаг вэ гэхээр тэр вайрусыг суулгаж өгч байгаам.

Тэгээд дархлаа тогтоноо, дахин энэ өвчин тусахгүй гэсэн үг л дээ...

ЭНэ Дох гэдэг өвчины вакцин гараагүй л вайна, энэ нь африкын сармагчингас хүнд халдсан гэх, гэхдээ байгалын шалгарал ч байж мэдэх гэж олон эрдэмтэд бичсэн байсанг уншиж байлаа...

Энгийн жишээ нь Шарх эдгэхгүй байх ердийн нэг ханиад эдгэхгүй үхэлд хүргэх гэсэн үг юм. ҮҮнийг нэг хэсэг амьсгалын замаар халддаг гэх ойлголт гараад Майкл Жексон хүртэл масктай явдаг боллоо гэх мэдээллийг хар багадаа уншиж л явлаа.. ГЭтэл ердөө цусаар, энэ нь шарх бас тариураар гэсэн үг, нөгөө зам нь бэлгийн зам.

Бэлгийн зам гэхээр аль ч утгаараа хүмүүс мэдэж байгаа, арьс ба салст гэсэн нэр томъёо байнаа, салст нь арьсны нимгэн давхрага, ам хоолой, шулуун гэдэс, үтрээн зам юм. Эдгээр нь нимгэн арьстай, хялгасан судас олонтой халдвар дамжих
хялбар нөхцөл бас шүлтлэг талдаа орчин байдаг гэж хаанаас ч юм уншиж байсан.

За соорий энэ олон эмч нар сайн хэлээд өгөх буй за...

Намираашка нь гарлөө...
83. angelic_universe | 2009-09-23 00:57:34
Харамсалтай юм аа. Одоо яаж ч чадахгүй байгаа чиний сэтгэлийг ойлгож байна.Сэтгэлийн дэм л сайн өгч. Ядаж үлдсэн амьдралдаа стэглэ хангалуун амьдрахад нь туслах л хэрэгтэй байна даа
84. Onna1 | 2009-09-23 02:54:17
yychilaarai xo bi iim xatyy baina uu , ali ecbel xymyyc iim zoolon baigaad baнgaa yum yy, bi bol ecregeeree baix yum shig canagdaad baix yum yychilaarai xo
85. Монгол Зон | 2009-09-23 03:13:47
Чи одоо матрын нулимс унагалаа ч яалаа. Жам ёсоороо л болсон байлгүй, чамтай л суухгүй гэдгээ л багаасаа мэдсэн байна даа, хөөрхий.
энэ хорвоод бүгд л тодорхой даалгавартай, зорилготой, зам мөртэй ирдэг. чиний нэгэн зам нь дотны найзынхаа өвчнийг хорвоогоор зарлаад суух байж дээ. тэр хүн хүссэн ч хүсээгүй ч одоо өнгөрч, би хэн гэдгийг нь, хэний хүүхэд гэдгийг гадарлаж байна, нүүр тулан уулздаг, таньдагсан бол хэдэн үг хэлмээр л санагдах юм.
86. Энгийн үг | 2009-09-23 03:29:55
hmm heleh ug oldsongui ee aihtar yumaa
87. Oyuna | 2009-09-23 04:52:41
ДОХтой болчуул нийгмийн хог шаар болно гэсэн үг үү????

миний амьдардаг нутгийн хүмүүс эмээ уугаал эмчилгээгээ хийлгээл улам л өөдрөг амьдрах гээл итгээл зүтгээд байх шиг санагдаад байдгийншд...үхдэггүй л юм билээ шд тэд чинь тэгээд...Мажик Жонсон чинь одоо ангайгаал арзайтлаа инээгээл хүн болгонтой гар бариал энд тэндхийн хүлээн авалт янзүүрийн юман дээр явжаахын....

эсвэл баян хүн үхдэггүйн болууу......?????
88. Oyuna | 2009-09-23 04:54:18
аан тийн манай залуучууд бэлгэвч хэрэглэж сураасай
89. Ангараг | 2009-09-23 06:29:20
Сайноо,

Мэйлдэв. Бас зурвасдав.

Эргэж орж ирж умшина аа,
90. Соёл (зочин) | 2009-09-23 09:44:12
Элэгний хорт хавдараар өвдсөн бол 2-3 сарын л амьдрал, тэгэхдээ зовж үйлээ үзнэ,ДОХ биеэ сайн тордоод байвал өчнөөн жилийн амьдрал хийх бүтээх боломж байна,бас цус харвалт,аваарь ослоос болж ургамал болчихсоноос хавьгүй дээр.Нэгэнт ийм болсоноос хойш энэ өвчиний эсрэг энхийн үйлсэд оролцоод амьдрах хэрэгтэй,
91. chimgeeitgel | 2009-09-23 09:52:55
haramsaltai ym boljee. hudlaa bgaasai gej zalbirmaar sangdana.
92. Emma_new | 2009-09-23 09:58:18
Uneheer haramsaltai yum a nzaa. Nadad ene bichlegiig unshij bhad ter zaluug buruutgeh setgel ochuuhen ch torsongui e. Zarim setgegdel bichsen humuus ygd bie bienee hairlahgui ingej oorsnoo surhii hun bolj haragdah gj hicheedeg ni utgagui yum. Ter zaluud buhniig oodrogoor harj uldsen amidralaa haramsahaargui shn ongoroogoorei gj chin setgeleesee husmeer bn.
93. bataa123 | 2009-09-23 09:58:44
нээрээ л үлдсэн хэсэгхэн хугацаагаа хүн шиг өнгөрөөх хэрэгтэй байхаа, ингэхийн тулд америк л дээр бхдаа нээрээ
94. Nini | 2009-09-23 09:59:44
85: Гоёийн тэ хорвоогийн бүх хүнийг таньдаг.
Хэн гэдгийг нь хэний хүүхэд гэдгийг нь бас гадарлачихдаг. Таньдаг ч байж магад л юм даа бас
95. LuZa | 2009-09-23 10:04:06
85 солиотой байхаааа
96. solongo_ni (зочин) | 2009-09-23 10:28:35
yoo bur nziigaa sanachihlaa. bi ch gsen heden sain eregtei nztai tednees holdon gevel tusuuluhud ch hetsuu. eregtei humuus uursduu hussen ch helj chadhgui zarimdaa gantsaardaad bdag yum shigee. tiim bolohoor chi ene horvood bh buh hugatsaand hamt bgarai za
97. bukee | 2009-09-23 10:51:07
тун ч хэцүүхэн юм болждээ...одоо нз д чинь цаг хугацаа гэг ч өмнөхөөсөө ч илүү үнэтэй болчихоодоо...хараал эдсэн өвчин монголын минь дэндүү сайхан залуустай таарчихдаг нь л харамсалтай...сэтгэл санаагаараа л явчихгүй бол яахвдээ...
цаашилбал цаг хугацааг өшөө хурдан өнгөрдөг гээд сэтгэвэл тэр хүнд арай дээр юмуу гэж бодлоо...өөр ч юу гэхэвдээ...
98. ollie | 2009-09-23 10:52:16
дотор нэххххххх сонин болчлоо.
99. Mr.Freeman | 2009-09-23 11:02:21
Хүмүүсээ.... Энэ хорвоод өөрөөсөө өөр хэнд итгэж амьдрах юм бэ????

Луза найз минь.... Энэ найзыгаа хайрлаж, хүндэтгэж, хүн сэтгэлээр хандаж яваарай...
100. 3apaa (зочин) | 2009-09-23 11:06:31
Үнэн юм уу? Сахар Дох 2 ижилхэн өвчин гэсэн. Сэтгэлээр унаад байх юу байхавдээ. Хүн үхэхээ хүрвэл маргааш машинд дайруулаал үхнэ биздээ? Одоо харин биеэ сайн бодоод мөч бүрийг хайрлаж мэдэрч амьдрах хэрэгтэй байх л гэж бодож байна.
101. goodwoman | 2009-09-23 11:14:44
bi naiziig chine oilgoj bainaoo. harin ter tsad huuhen ni dohtoi yum baij yamar zevuun yum be. durgui hureed baina.harain ch saihan zaluu.
102. Эмбий | 2009-09-23 11:27:00
хэцүүхэн л өвчин тусч дээ
103. Орнелла | 2009-09-23 11:46:02
Хэрэв энэ бичсэн үнэн бол уншиж байгаа хүмүүст сургамжтай ч гэлээ чамд нууцаа итгэж найдсан тэр найз хөөрхий.
104. Onna1 | 2009-09-23 13:41:55
yagaad dandaa er emgyi emegtei xund buruug ni ogch baidag yum be oorcdoo xarcan yum shig , aan?Ene obchin chin zambaagyi xymyyc l tycdag shyy dee , gantsxan xabitalaar shyyd 2 -xon cariin dotor eryyl xynd tiim ch amarxan ilereed baidagyi baixaa,Yamar zag xyiten bolood mongold baigaa belgiin zamiin obchin bish shyy dee.terch byy xel ali ch ylcad belgiin zamiin obchin abcan xymyyc shig xamgiin myyxai yum baixgyi !! Eleg bolood bycad obchin bol shal oor obchin shyy dee.Tegeed iim xynd cetgel canaanii demjileg yzyylie geed oir dotno baij oorcdoo xaldax ectoi gejyy dendyy ogoomor bolchix yum shig canagdchixlaa ,,,,iim obchin abcan xymyyc oorcdoocoo l bolcon xamgiin gol ni belgebch bac oir baij boloxgyi gar xoloo, boob boojigoogoo cain ygaaj baix xeregtei ,byyr xyntei ynceldej ch boloxgyi.bi bodoxdoo neg l ydaagiin xabtaltaar boloogyi baixaa gej bodoj baina olon ydaa baican bolood xyrts yedee ilercen baix.Magadgyi ter emegteid ch baican ch yum bil yy ygyi ch yum bilyy ,,,, mani xyn oor olon xyntei xolbogdchixood xamgiin cyyld ter emegtei ch baican yum bilyy.Er ni gadniixan bolood erliiz xyrliizyyd bol ter bolgon xyn xartai dyraaraa ybaad baidagyi yagaad gebel ner tor oorcdiigoo mash ondort tabidah bacxynii ix golj shildeg manaixan shig barag l xaraad taalagdcan xynteigee ybdag xyn xobor shyy dee.Neg bol yanxantai l ybcan baixoo.Noirch xyrcengyi yacan bol gej bodoj xonloo.
105. Tom Jerry | 2009-09-23 13:52:05
Oh My God
106. bonjuuur (зочин) | 2009-09-23 14:13:11
huue ymar aimer ym be unshaad uilah gej bn shdee hunii amidral gedeg gantshan shirheg nariihan utas shig emzeg gedgiig zaluus maani aldaj bj l uhaarah ymaa. hamgiin gol n hariutslaga shuu dee. Emegtei humuus ymar ih shanalgaatai ywdagiig zarim humuus oilgoh ch gui. onooodor och tochnoon emegteichuud jiremsen bolood gantsa bie uldej bn aa etstsiin etsest hariutslaggui teneg neg shoniin jargalaas oor ym bodoogui har ymnuud gudamjaar neg ywj l bnshdee. Hun bur dor brnee ooriin gesen bodoltoi hen negniig hohiroolgui ywah heregtei. Aldaj bj uhaarahgui yma gehed busdiin aldaanaas suraltsmaar...
107. Галдан | 2009-09-23 14:42:52
Энэ өгүүллэг үү. Юу бэ. Монгол Улсын Эрүүгийн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай болон Хувь хүний нууцын тухай хуулиудыг зөрчсөн гээд зүтгэчиж бомоор юмнууд харагдаж байна.

Хууль ч яахав Гууль гэж бодий.

Гэхдээ л найзыгаа муухай хийж байнадаа цаагуураа. Найзын найзын найзууд бол хар авчлаа штээ. Нэг нэгийгээ хэн гадагшаа явлаа гээ л...

Амиа хорлосон хүнүүс эднүүс байдаг ш тээ. Блог тэгж байгаад хүнийг аймаар илэрхийлэх юм аа гэсэн
108. freestyle529 | 2009-09-23 14:45:48
Сэтгэл өвдчихлөө...
109. Галдан | 2009-09-23 14:47:03
Фрий Хаарэн тээ.
110. LuZa | 2009-09-23 14:57:41
Ga tegeed yu gej????????

Bi muu hyn l baigaaz
111. Хэлтэрхий | 2009-09-23 14:58:43
яандаа одоо үнэн юм уу? ингээд хэлчихдэг зоригтой л хүн юм. чамд маш их итгэдэг л юм байна. чи ингэж блог дээр тодорхой бичиж болж байгаа юм уу. чамаар дамжуулаад хэн гэдгийг нь мэдчихмээр юм байнашд?
112. Галдан | 2009-09-23 15:00:57
Хэлтээ тэр хүн нь би юм байгааш тээ гэсэн. /түй түй.мод тоншив/
113. Галдан | 2009-09-23 15:03:06
Хаха Соорий доо. Бундуухайгаа хилэгнүүлчүү яав
Га... үнэнээ хэлчээд мод тоншдог моод хэзээнээс дэлгэрцийн хөхөхө....

/түй түй,,, моод дуурайж мод тоншив/
115. Жиргээ | 2009-09-23 15:08:26
gem ni urdaa gemshil ni xoinoo gej...

erchuud ch emegteichuud ch yalgaagui,end bas gadnii xumuustei yamar ch xamgaalaltgui untdag xuuxen bdag, uuruu ogt aidaggui.
116. Жиргээ | 2009-09-23 15:09:44
gexdee naiz chini edgene gej bodoo, manai endexiin nuguu duuchin xuuxnii dox ni surug bolchixson gesen shuu!
117. Хэлтэрхий | 2009-09-23 15:10:10
га шувуу хоёр ццц цн...
118. teru teru (зочин) | 2009-09-23 22:58:23
маш их хармсаж байна гэхдээ чи ингэж хүний итгэл бас нууцыг зөвшөөрлгүй бологдоо оруулж болохгуй гэж бодож байна
119. bukee | 2009-09-24 01:01:12
би энд 2 сээгий бичсэн чинь 2 уулаа алга байхын хачин юм....
120. Энгийн үг | 2009-09-24 01:04:14
bukee bj l bna shdee biye chini gaigui bizdee naizuud chini shul hiij ugsun u
121. Scion (зочин) | 2009-09-24 02:32:02
Ene chini ovchin l shuu dee. Bid ene uyd l neg negendee setgeliin demeer tuslah yostoi. Haniadnii virus ch edgedeggui, hunii biynd orshsoor l baidag shuu dee, tuunees uo ni yalgaatai gej? Bid haniad hursen negiigee ingej yanziig ni uzdeggui biz dee, tegeed yagaad ene humuusiig oroldoh yostoi um be? ChaBu-iin helsneer hun bur ooriin toorogtei horvood irdeg, bas hun bur ooriin gesen orchniig burduulj busdad ulger duurial bolj baidag. Ene gants udaagiin aldaa bidend surgamj bolohgui gej uu? Bid unendee biy biynee amidad ni hairlah heregtei. MGL-chuud bid dorvoljin hairtsagnaas gadnahiig harj yagaad bolohgui gej, hervee bid ene humuusiig zovhon ovchtei gedgiig ni l oilgovol boloh um bish uu? Manai orond uneheer halamjiin uilchilgee dutmag. Za tegeed bid zovhon toroos gej bgaa um bish shuu, bid nar niigmeeree yamarvaa negen ovchtei hund halamj ogch chaddaggui. Setgetsiin ovchtei hun blaa gehed l shar hadnii emneleg gej gantshan gazar bna. Tend ochson l bol hunii toonoos garch shooluulsaar ongordog bish uu? Ter hun hediigeer ooriigoo shooluulj buig oilgohgui bgaa ch ene chini uhaan eruul bidnii humuunleg chanar geh uu? "Hetsuu ovhcin"-d nervegdsniigee bid zugeer l ovchtei hun sh dee gej oilgood hun yosoor haritsaj baih um san daa. Adilhan l hun shuu dee, ovchtei geed hunii yosnoos gardaggui. Ene tuuhiig unshaad setgel uneheer ovdoj bna. Uuchlaarai, blog dotor chini, bas setgegdliin chini zaid iim urt zuil bichsniig. Hunii hamgiin unetei nandin heseg Setgel, naiziigaa demjeerei!
122. Монгол Зон | 2009-09-24 03:55:32
you're just fucking stupid, killjoy
123. delgeen | 2009-09-24 04:24:51
Za daa mgl ch jooxon gazar daa neriig ni bicheegvi l boloxoos vgend durlasan xvmvvs xen be gedegiig oloxod amarxan xed xeden zvliig todorxoi oruulj dee Xerevee ene vnen bol naiz chini iim bichleg xiiseniig olood unshix ch vii dee . gej bodoxoot aidas xvrchlee. Sain bodoj oruulsan bichleg yum baigaa biz dee. ......
124. GAZ | 2009-09-24 04:38:52
Hongorhon LuZa mine dee hedii chinii naiz DOX tussan ch gesen teriig n olon tumend delgeh demii yum bishvv adaglaad naiz chine ene bichlegiig olood unshih yum bol uurt n yamar ih tom tsohilt bolno gej chi bodoj vzsen vv??? harin iim yum bichij suuhiin orond setgel sanaagaar demjeed hajuud n hani bolood ali bolj bvtheer n tuslaad demjvvl arai l deer baisan bh gej mini bie bodoh yum busag n yu gej bodoj sanaj bgag medeh yum alga...
125. LuZa | 2009-09-24 08:51:56
ЗА НӨХДӨӨӨӨ ЭНЭ БОЛ ӨГҮҮЛЛЭГ ЭНДЭЭС ХЭН ЮУ ХҮЛЭЭЖ АВЧ ЮУ ГЭЖ ДУУГАРАХ НУУ ГЭДГИЙГ ЧИНЬ ХАРАХЫГ ХҮССЭН ЮМ ШҮҮ

Бүкээ ямар ч сээгий устгаагүй болно

Чабу өөрөө стюпид
126. Монгол Зон | 2009-09-24 08:59:31
pathetic one'
Луза Ёстой янзтай байлаа....

Үнэн Саааакккккк,,,, чи шөөөө.....

би бас иймэрхүү юм хийсий ш дэээ.... Нэг хүн өмөөрнөө гэж бичээд.... хаха

Би тэрийгээ хэлээгүй орхицон байсийн..... Нөхөн сонгуулийн дараа хэлий гэж боджийлааа....

ёстой гоё байна.... хөхөхөхө
128. Монгол Зон | 2009-09-24 09:03:35
хуй, ебанутая что ли, вы оба?
129. LuZa | 2009-09-24 09:03:49
Чабу өөрөө патетик ван
130. LuZa | 2009-09-24 09:04:54
Хэд хоногоос завтай болхоороо үүний тухай дахиад мэдээ оруулнаа

Бялзуухай энэ санаа таны хэлээд байсан гадаадаас ирсэн оюутнаас үүсэлтэй , бас нэг найзын маань судалгааны ажил байсын хихи
131. LuZa | 2009-09-24 09:05:36
128 дээрх хэлийг мэдэхгүй учраас хариу хэлж чадахгүй нь сорри хихи

Агаа минь яасан ч олон хэлтэйм
132. Нэмүүлэн | 2009-09-24 09:05:42
би ч бараг өгүүллэг байх гэж мэдээд байсан юм аа
133. Монгол Зон | 2009-09-24 09:07:11
za baiz koreagaar zaalgasan heden ugee bichih gesen ayalga ni buruu baih shig baina, bayaraa, galdan baina uu ene haviar?>
134. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:11:54
би Кореа заах уу ах хүүдээ айн
135. Өвлийн өвөө anjigai | 2009-09-24 09:12:09
Энэ бичлэгимйн ард маш олон юм байна даа. Хүн чанар, хөөрсөн сэтгэл, ялгаварлан гадуурхалт, хүчгүйтлийн өрөвдөм байдал гээд.

Олон залуус унших хэрэгтэй дээ.

ТВ9-ийнхэнтэй хамтраад ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг нэг рекламны ролик бэлдэж байгаа. Гайгүй болгох санаатай л үзээд байна.
136. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:12:32
өлгү бөлгү
137. LuZa | 2009-09-24 09:12:53
агаа со-оор бичүүл ёстой тачигнаад хэрэлдээд уны шүү цаад чинь хөхө
138. LuZa | 2009-09-24 09:14:25
Анжгай агаа амжилт хүсье. Уул нь амьдралд мөрдлөг болгох зүйлүүдийн нэг ч гэлээ манайхан хэтэрхий хойрго хандаад байх шиг л санагдахын

Гэндээгийн Кореа хэл ч аймар гэлүү?
139. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:16:03
Луза :өмхий бөгсөө хол аваачиж хая" гэхийг Со-р юу гэдийн
140. LuZa | 2009-09-24 09:17:05
Мулла
141. Монгол Зон | 2009-09-24 09:18:09
тэгээд л мэдээд со хүүхэн нухвал заалгаад сайн бичүүлж авна аа,чимээгүй байна,
142. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:18:36
Мулла Луза


хэ хэ хэ
143. Монгол Зон | 2009-09-24 09:20:34
ara ara, mulla ibii yoo
144. lover_girl | 2009-09-24 09:20:46
Би харин гайхөөл энэ худлаа байхөө юугээл найзыгаа энд бичээл байхуудээ гэж бодсий
145. LuZa | 2009-09-24 09:20:46
Хаха Чабу хахаха элэг төлж өгөөрэй

Гэндэээ пабу
146. LuZa | 2009-09-24 09:22:12
Чабу ара жим жим гэж үү?
147. LuZa | 2009-09-24 09:22:39
Хихи Ловр зөв бодсон байна нэг шингэн талхаар шагнасугай хихи
148. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:24:27
Бэ Бо Нёон
149. Нэмүүлэн | 2009-09-24 09:29:02
хөөе луза чи тэр 132-г уншаач би бол яг тэгж бодож байсын
надад нэг шингэн талх
150. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:29:26
Рикай дэкимасэн Луза агаши имнида
151. ЧаБу (зочин) | 2009-09-24 09:30:18
너를 죽여버릴
거야
152. LuZa | 2009-09-24 09:31:45
Чабу шикров гэж үг сураад ир
153. LuZa | 2009-09-24 09:32:34
Нэмүүлээээн ловр нааг их сайн хүн , найзынхаа тухай хамаагүй бичихгүй гэж бодсон тул шингэн талхаар шагнажийгаан ш дээ
154. ЧаБу (зочин) | 2009-09-24 09:33:47
Шибал Ном гэсэки Лузаши
Дөл Даэ Га Ри
155. Монгол Зон | 2009-09-24 09:33:47
nuruu namdlaa,
156. ЧаБу (зочин) | 2009-09-24 09:34:22
You shut up
157. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:37:46
Комидэй Сү Сү Шибал нёон
158. Монгол Зон | 2009-09-24 09:38:03
ene 156, 154, 151d baigaa ChaBu bol mundag gar baina, bas minii medehgui heleer us tsas shig l. uer usnii ayul boloh vii.
159. LuZa | 2009-09-24 09:38:37
Гэндээ алы шүү
160. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:38:49
гэчүүл яадаг бол хэ хэ


за за тоглоом дууслаа

конца донца
161. LuZa | 2009-09-24 09:39:35
хаха Харин тэр чабугийн чинь яриад байгаа Кореа Жапан хэлийг сайн ойдгүй ээ хихи
162. ЧаБу (зочин) | 2009-09-24 09:43:19
Jee guru jer it a ra Luza
163. ЧаБу (зочин) | 2009-09-24 09:44:14
Luzashi , Ju di jaap a jjae bbun da
164. Монгол Зон | 2009-09-24 09:44:47
helnii bolovsrol gej holgui dalai shig l hurimtlal, bayalag daa.
165. tuyanaa | 2009-09-24 09:45:50
eeee hongoroo ymar haramsaltai um boloo ve balarsiin ...
Тэгж л таарна,,, тэрэнтэй их төстэй байсийнн... гэхдээ нас нь арай хоёр гурваар ах болчих гээд байсиймаа,,, би насан дээр эргэлзэж байлаа...
167. Хэнхэг Гэндэн | 2009-09-24 09:58:49
Byalzaauhshi Hu Jup
168. LuZa | 2009-09-24 09:59:13
Туяанаа хонгор минь хоцроодыно хоцроодыно энэ эмээ нар жаахан хурдан явжийгаасай тээ хихи

Бялзуухай харин нээх сүрхий асуугаал байсышд
Наснаас болоод эргэлзээд эргэлзээгээ тайлах гэжийхгүй юу...

Гэндээн нааг санаад байгаам уу... хөхө
170. tsets31 | 2009-09-24 10:30:35
xaramsaltai.......
171. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-24 11:18:06
НАЙЗЫНХАА ХЭЛСНЭЭР Л БАЙ Л ДАА.
ӨМНӨ ЧИ ТЭРЭНТЭЙ ЯМАР ХАРИЦАА БАЙСАН ТЭРҮҮГЭЭРЭЭ Л БАЙ.
- МУУХАЙ ХАНДДАГ БАЙСАН БОЛ МУУХАЙГААРАА ГЭХ МЭТ.
172. Орнелла | 2009-09-24 13:00:14
Худал үнэний хооронд хуруу хүрэхгүй зайтай гэдэг. Чухамхүү завсрыг олж тогтоосон нь үгүй. Алин боловч хэн хэний хэтийн явдал, зам мөрд тустай болсон болов уу. Зарим нэгэн чамайг сэтгэлээр тоглолоо гэж мэдэх гоомой зүйл хийгээгүй биз? Чиний сэцэн ухаанд итгэхийг хүснэм.
173. bolor (зочин) | 2009-09-24 17:40:07
luza chamtai yaj holbogdoh ve? nadad chamtai yarih yum bna.
174. Хэлтэрхий | 2009-09-24 19:47:36
өө маань зааж өгөх гэж байх чинь хаа байна тэр бичлэг.
175. LuZa | 2009-09-24 19:51:21
Болороо зурвасаар яахоо хаягаа үлдээчих би мэссэнжэртээ нэмчий
176. amanjinka | 2009-09-24 19:56:49
НАЙЗ ГЭЖ НЭРЛЭГДЭХ УТГА УЧИР ЭНД ХЭРЭГТЭЙ БХАА
177. iishee ordoo (зочин) | 2009-09-24 20:48:38
http://news.yahoo.com/s/ap/20090924/ap_on_re_as/med_aids_vaccine- dohiin vaccination
178. urtayan (зочин) | 2009-10-10 01:01:17
Luza baitugai khen ch baisan naiziinkhaa tukhai bichij chadakhgui ee yaaj ch chadakhgui l uilaad baikh baikhaa, unekheer surgamj bolgomoor sanagdval uur ID um uu l bichikh baisan baikhdaa, bi naizuudaasaa zarimiig n'orluulaad taviad bodson chini uilsan shdee,
179. EmInEnT | 2009-10-10 01:10:00
ганцхан шөнийн зугаа цэнгэл насан туршийн зовлонг авчрах юм даа новш гэж
180. paulchris | 2009-10-12 13:43:06
Энэ Луузын өгүүллэг, болсон явдал хоёрыг ялгахаан байлаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.