2009-10-11 20:50:00

Явдаа
Бүр яв
Болзоонд зогсож гэгэлзсэн сэтгэлийг минь
Бороонд хүлээж зогссон цөхөрлийг минь
Хамтдаа байсан аз жаргалыг минь
Хэлж байсан үгсээ
Чихэнд хоногшсон зөөлөн хоолойгоо
Чимэггүй ухаалаг яриагаа
Хорвоогийн төгсгөл хүртэл хамтдаа байх мөрөөдлөө
Хонгор сэтгэлд минь дэлбээлүүлсэн хайраа
Цөмийг нь аваад яв даа
Нүүрэн дэх инээмсэглэлийг минь харин үлдээ
Нүүгээд буцах үүлсэд дарагдчихаж мэднэ
Нэг нэгхэн дусалд ч норчихож мэднэ
Цэцэг дамжсан эрвээхэй адил нисэхэд чинь үргэчихэж мэднэ
Цэн цэнгээр сарниад хорогдчихож мэднэ
Явдаа
Өдийг хүргэсэн их хайрын чинь үнэ цэнгээр олдсон болохоор
Өөр бусад хэн ч байсан яахав
Хүний бүсгүй үрийг
Хүсэл сэтгэлээр нь жаргааж яваарай...
ЛуЗа
2009.10.11



Сэтгэгдэлүүд:
За яахуу эхний гуруун байрыг өгчий хихи
Аяко тийм шүү
Бадмаа баярлалаа , гэхдээ тэр үе хойно хоцорсон сайхааан
Бэхэрэшка яваг цаашаа хихи
Айтрю зүгээрээ цаад чинь ингээл явжийдаг хүн
Туяанаа хэхэ %%
Сайн хонгороо , ойрд зав муутай , элдэв долоон юмгүй тайван амгалан сайхан байна хихи
Раш харин тийн явах гээд байвал ингээл явуулна даа хихи
Нини ингээд явж байгаа хүмүүс харин тэр үнэ цэнийг мэдэрдэг болуу???
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чинь мэдрээд
Ганц хан чамайгаа хайрлахыг хүсээд
Адаг сүүлд нь би өөрөө хайр ч үгүй юу ч үгүй ээ.
Ингэхэд хэнийг хааш нь хөөж явуулкаадына хонгороо, үлдээх арга байхгүймуу, хэхэ
Аминаа баярлалаа амьдрал гунигийн нэг өнгө байхаа
Нини тийм шүү , харин тэр үнэ цэнийг мэдрүүлэх бас их чухал юм шигээ
Ариумаа санал нэг байна
Баянаа юу гэнээ???
Вай нот үгүйдээ хайр гэдэг үргэлж чиний хажууд байдаг харин чи түүнийг олж харах л хамгийн чухал
Галдаах засчлааа
Сайлаа хонгор минь ээ одоохондоо хөөж явуулах хүнгүй шүү дээ хихи , ши минь бас ойрд яасан гунигийн өнгө аяс цухуйлгаад байдаг болоо вэ ???
Юмэ баярлалаа
GEGEE TATTAL SANAA ALDAAD
GERTEE ORYODOO
GEH YUM CHI
YAVDAA YAV....
GEED NEG SHULEG BAIDAG SHIG EE
хэвээрээ байгаа одоохондоо хэхэ, тэгээч ирээч хонгор минээ.. тосоод авъя шөө
Хонгороо хэлээд юу гэхүү хихи хөгширч л байгаам чинь дээ хихи
Сэвлэг үс чинь салхинд задраа юу
Гунигт автсан үг хэлхээд
Гутрал зарлаж шүлэг бичсэн байх юм даа...
Паул яасан атаархуу юм хихи
Лили танайхаар орж савсы шүү
Жаргаа машин авч өгөөд явуулжийгаа хихи
Цэц31 тиймээ нэг ч гэсэн хүн сайхан амьдраг дээ
Фрий Волтронд гутрах зав байхгүй ээ
ingehed hongoroo bi ch zavtai bolson shoo gej hehe
Яасан сайхын хонгор ч үнэн аз жаргалтай байгаа даа хихи
Өртөөчөөн тэгэх л байхдаа
Сэтгэгдэл үлдээх: