
За таминь мэдмээр юм их олон байх юмаа. Би гэдэг хүн чинь наймдугаар сарын сүүлээс хойш нэг л биш байваа. Сонин сонин араншин гаргаал , гэнэт зүгээр сууснаа давчдаад уур хүрээд , уйлмаар санагдаад , тэгсэнээ гэнэт хамаг цус хөөрөөд оргилоод баярлаад ...
Тэгээд өөрөө хүртэл гайхаж суув. Найз нөхөд ч гэсэн хэлжийнэ. Чи минь нэг л бишээ. Хөөрхий муу хар блогоо хэд хааж , хэд нээв ганцхан сарын дотор. Зарим нэг хүмүүс хэлжийнэ чи яг галзуурч байгаан байна гээд. Яасан гэхлээр хичээл ном ажил гээл , бас нэг хүнд гомдож барьж элдэв юм болоод (тэгсэн энэ хүн намайг энэ хорвоо дээр байдгийг мартцан явжийгаа даа аягүй бол) нээх их стресс болсон хүн байсан юм. Тэгсэн өнөөдөр нэг ухаан алдаж унаж л овоо гайгүй болвоо.
Тэгээд яасан гэсэн ходоод өвдөөд бас хэд хоносынмаа. Эмнэлэг явж үзүүлнэ дээ гэсээр байгаад өнөөдрийг хүрээд маргааш яг явж үзүүлнэ гэжийсэн чинь өнөөдөр ухаан алдаж эмнэлэгт үнэгүй хүргэгдэв. Тэгсэн ингэдгийн байна. Яасан ч их оршил явчуу гол ямандаа оръё.
Хүн их стрессдэхээр ходоодны хоол шингээх чадвар нь алга болчдог гэнээ. Хоол шингээх нь юутай холбоотой гэхээр цөс шүүсээ шахаад элгэнд оруулж , элэг идсэн уусан зүйлсийг нь шахаж боловсруулдаг юм уу даа (буруу байж магадгүй эмнэлэгийн нөхөд засаад хэлчинэ биз). Тэгээд их ядарч , стрессдэхээр элэг нээгдэж хаагдаж байдаг эрхтэн чинь хамаг нүх сүвээ хаагаад тэр шингэнийг нь хүлээж авахаа байчдаг юм байна. Ингээд идсэн хоол шингэхгүй , ходоодонд хуримтлагдаад байхаар ходоод уртаашаа сунадаг юм байна (ходоод хэвтээ байрлалд байдаг учраас хоёр хажуу тал руу сунана гэсэн үг, гэхдээ би бас ходоод босоо байдаг гэж боддог байсан эмч үгүй гээд байсан). Ходоод сунангуут хэвлийн эрхтэнүүдээ шахаж эхэлдэг юм уу даа. Тэгэнгүүт ЗҮРХ шахагдаад хэвийн ажиллагаа нь алдагддаг юм байна. Хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь бүтэн амьсгаа авч чадахгүй байх , зүүн талаараа хэвтэхэд амьсгал тасалдах , толгой байнга таллаж өвдөх , гэнэт бачимдаж уур хүрэх , улмаар уйлмаар санагдах ...
Ер нь гэдэс дотрыг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Хэрвээ та гурваас дээш хоногт ганц нэг удаа хүндээр бие засдаг бол асуудал үүсч байна гэсэн үг шүү.
Тиймээс ингэж их стрессдээд байлгүй өөрийгөө тайван байлгах , хааяа нэг дисконд орж бүжиглэж кайф авч байх хэрэгтэй гэнэ шүү нөхдөө
Нэмж хэлэхэд энд тэнд уурлуулж, гомдоож , харааж загнасан хүн байвал уучлаарай. Өнөөдрөөс эхлээд өөр хүн болно. Бишээ урьдын Луза хэвэндээ орох болно. Хэлээ хамартаа хүргээд андгайлъя...
ЛуЗа



Сэтгэгдэлүүд:
Байдгаараа байввал сайхан гэдэгсэн...
мэдмээр юм их байнооо..
2. Фрий би нь уул нь байгаагаараа л байгаамсан. Тэгсэн энэ муу дотор эрхтэн л ...
3. Бадмаа мэдсэн бол сайн шүү
4. Туяаначка даанч аппарат энэ тэр байдгүй ядуу ядуу . Яахуу дараа нь хүргээд харуулчнаа за
5. ООёоог бас гомдоождээ янз нь хихи
6. Шихлаадны хүүхэд тийм юм байна лээ шүү чи минь ч бас биеэ бодоорой мань нь гайгүй эээ одоо бол сэргэлэн болсон
7. Бялзуухай биеэ сайн бодноо маргаашнаас эхлээд хихи
9. Нини тийн шүү өөр хүнийг хайрлахгүй өөрийгөө их хайрланаа одоо
10. Цэцээ сайн байна. Ер нь тэгж өөрийгөө амрааж өөр юм хум сонирхож гадуур дотуур явжиймаар юм байна
11. Мэхээрэшка хонгор минь болку шүү
12. Ундаакаа энэ Со-нууд чинь бас хэрэгтэй юм яриад байдгийн байна тэгүүл хихи ингэхэд хэн тийм сонин байгаа гэж ??? би юу чи юу???
13. Баяраа би их эмзэг хөөн. Гэхдээ энэ удаад хүмүүс бас мэдээсэй л гэж бодсын
14. Баяраа тийм байлгүй дээ. Их нойрмог байсан бололтой эртхэн унтаж амарч байх хэрэгтэй шүү хихи
яасан урт хэлтэйн :-P
Чабу өөрийгөө хэлээдийгаанмууу
Ягаан сарнай хүрдэгийн ш дээ уул нь
Хэл нь биш хамар нь урт байхгүй юу хихи
Мэдикал чи минь яахаараа ингэж хэлдэг билээ???
ухаан алдаж унаагүй дээрээ хэхэ..
эрүүл амьдарцгаая хонгоруудаа
Оонаа эрүүл амьдрах гээд хэрэндээ л хичээжийгааа
Ш.Х.Амор тэгээрэй хихи
Лилихэн минь дээ би сайн мэдэхгүй ээ өөрийнхөө ойсноор л бичсийн
Хонгорооо тэгнээ. шамтайгаа л дискодох юмсан
БМР харин тээн
би ч их стрессттдэг хүндээ, аа гэхдээ их ч сайн тайлдаг л даа хэххээ
хүрдэг бол их сайхан урт хэл байгаа даа хэхэхэ
Сэтгэгдэл үлдээх: