
"Амьдрал гэдэг хурдан ч юмаа даа. Нэг л мэдэхэд бид ийм олуулаа болчихсон байдаг."
Жил гарны өмнө ээж минь гунигтай ч юм шиг хэрнээ , сэтгэлд дэндүү их бялхсан хайраар энэ үгийг хэлж байж билээ. Тэр үед том ахын маань хүү төрж манайх хоёр дах ачаа угтан авч байсан юм. Харин өчигдөрхөн бид гуравдах ачаа угтаж авсан.
Нойрон дунд уншсан мэссэжнийхээ учрыг ч ололгүй утсаа дэрэн доогуураа шургуулчихаад маргааш үд дундын алдад гэнэт л зүүд зэрэглээ мэт санагдаж утсаа гарган харвал үнэхээр "Сайн уу ач хүү төрсөн байна шүү" гэх ээжийн минь мэссэж нүдэнд дурайтал харагдахад өөрийн эрхгүй хамар шархиран , нүдэнд нулимс хурсан. Өдөржингөө ахтайгаа ярих гээд залгасан боловч хэлийг нь ойлгохгүй хүүхэн урдаас хэдэн үг хэлээд л тасалчих нь төвөгтэй. Оройхон хэрд мэссэнжэрээр тараасан гэр бүлийн албан ёсны мэдэгдэлийг нь уншаад сэтгэл жаахан тайвширсан ч
Яаж байгаа бол ганцаараа хэцүү байгаа болов уу? Хажууд нь хань болох хүнгүй ганцаардаж , мэдэх чадах юмгүй хэцүүдэж л байгаа даа гэх сэтгэлд ахыгаа өрөвдлөө. Бага ах маань бид дундаас зан араншингийн хувьд хамгийн дөлгөөн тайван нь. Хэр баргийн зүйлд уурлаад байхгүй ч хүмүүсийг шоглосон үг чулуудчихаад сууж байдаг тийм л хүн. Үгээ хүртэл зөөн удаан тайван ярихад нь жаахан хурдан яричихад яадаг байнаа гэж боддог агдуу яаруу дүү би.
Хүний нутагт яваад удаагүй байхад нь , гэр бүлийн хэвлэл мэдээллийн албаны дарга ээжийн хэлсэнээр удахгүй манайх дахиад ачтай болно гэхэд нь би хэл ус ч мэдэхгүй хүний нутагт болгоомжтой байхад яадаг байна гэж үглэж л суусан. Гэвч цаг хугацааны эрхээр бид тэр жаахан хүнийг бүгд л харуулдан хүлээж өдөр бүр сураг тавин чагнасаар нэг л өдөр бидэн дээр хүрээд ирсэн. Бэр эгчээ нэг ч удаа хараагүй ч ахад минь сайн хүн таарсан гэдэгт эргэлзэлгүй , удам залгах хүүг нь төрүүлж өгсөнд баярлаад ч барахгүй.
Ах минь айл гэрийн эзэн болж , алаг үрийн аав боллоо. Баяр хүргэе.
ЛуЗа
2009.11.2



Сэтгэгдэлүүд:
Манай ээж бас ач зээ нараа байнга хардаг болоосой гээд л байдаг юм... 2 газар амьдранаа гэдэг...
АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭЭЭ...
Мэкээ харин хөөрхөн хүүхэд байгааз
Моноко баярлалаа
Апабст эгчээ харин тэглээ. Манайх бол бүр дөрвөн газар амьдардаг гээл бодчих хихи
Сэрэнашка баярлалаа
Одгэрлээ тийм шүү юм юмны л дарга хүн шүү дээ
Мэкээ мэдлээ тэр үед үүргээ сайн биелүүлэхийг хичээх болноо хихи
Чи шөө. Баяр хүргэе ээээ
Чи харин ёстой хэл усыг нь мэддэг ч гэсэн хүний газар болгоомжтой яваарай хүүхээ. Наад хэнхэг гэндэн чинь ...
Паул Гэндэн чинь гэмгүй хөөөн хихи
Буржакаа баярлалаа тэгэлгүй яахав дээ. Даанч тив алгасаж амьдарч байгаа хүмүүс санаанд зоргоор гүйгээд очиж болохгүй юм даа
Сайлаа хонгороо ийсто их баярлалаа. Болгоомж алдахыг чармайнаа хихи гэснээс чи нааг мэссэнжэртээ нэмчээч дээ гуйжийна хихи
Манай ээж аав хоёр 8 хүүхэд, 10 ач зээтэй, 11 дэхийгээ хүлээж байгаа. Одоогоос 38 жилийн өмнө 2-уулхнаа байсан улс даа.
어쨌든 .., 아주 많이 우리의 마음의 바닥에서 좋은 단어를 주셔서 감사합니다.
1+1=3
миний бага ах саяхан ах нь тэдэн кг эдэн гр охинтой боллоо гэж смс чулуудангуут эргүүлээд баярын утас цохиж билээ.
Монголын үрс маш олон болтугай.
so-ber mandtugai!
Сэтгэгдэл үлдээх: