Уучлалт гуйх хэцүү. Хэн нэгнийг аргадах , гуйх гэдэг бүр хэцүү. Гэхдээ бие биендээ гомдсон сэтгэл гэдэг улам тунирхаж хоёр зүг рүү салан зүтгэдэг гэлтэй.
Найз минь бидний хувьд урт удаан хугацааны нөхөрлөл байхгүй ч гэлээ гунигласан үед томоогүй үгс чинь сэтгэл сэргээж , баярласан үед цугтаа дэврэх хүч байдаг юм шүү. Өөр бусад хүн намайг тоглоомоор хэлсэн байсан ч би тэр үгэнд бухимдан уурладаг бол чи намайг юу ч гэж хэлсэн би тэр үгэнд чинь инээдэг. Тиймдээ ч чамд ч гэсэн гуниг бүү байгаасай гэж хүсдэг юм шүү.
Найз минь минь миний үгийг ганцхан удаа л сонсооч. Би чамд дахин энэ тухай хэлэхгүй. Харамсахаар зүйл битгий хийгээч. Түүнтэй дахин сайн ярилцаад , түүнийг ойлгохыг хичээгээч. Үгүй ээ чи ойлгож чадна. Түүнийгээ санаад бэтгэрч үхэх шахаж байгааг чинь дэргэд чинь биш ч гэлээ хэлсэн үг бүрээр чинь би мэдэрдэг. Тэр ч мөн адил.
Зүгээр л бие биендээ гомдсон сэтгэлээр шидэлж байгаа тэр муухай үгсээ болиод хэн хэнийхээ чин сэтгэлийг мэдрэх гээд хичээгээд үзээчдээ. Хайр гэдэг цагийн аясанд улам бэхжиж , ухаажиж байдаг гэдэг. Түр зуурын болчимгүй сэтгэл , гомдлоор насан туршдаа харамсах зүйл битгий хийгээрэй. Хайраас хайр л төрдөг. Чиний сайхан хайрыг тэр ч бас хайрлаж чадна гэдэгт би итгэлтэй байна.
ЛуЗа
Намайг ч бас мэссэнжэрээсээ игнордчиж гэж бодоод энэ бичлэгийг үйлдэв



Сэтгэгдэлүүд:
Өнөө өглөө нэг ийм үг сонслоо "Хөгшин хүн өнгөрснөөр амьдардаг" гэж. Нээрээ настангууд гомдчихлоороо яадаг билээ, жаахан жаалууд гомчоод удалгүй инээгээд тоглож явдаг биз дээ. Тэхлээр хүнийг уучлилж байна уу үгүй юу гэдгээр хэр хөгжшнөө мэдэж болохнээ
uhaalag bol uchirlah tusam zoolrono, uhaan muutai bol ulam l tsaashlana
Сэтгэгдэл үлдээх: